Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2019 онд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран долоон арга хэмжээ хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, тус газар гэрээсээ дайжсан хүүхдүүдийг илрүүлж, цахим тоглоомын газарт тавих хяналтаа сайжруулахад анхаарч ажиллажээ. Гэрээсээ дайжсан хүүхдүүд дэн болон зочид буудал, саун массажны газар, авто угаалгын газарт хоноглож, РС тоглоомын газраар үйлчлүүлэх нь элбэг аж. Тус газраас 2019 онд гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлсэн бол энэ оны эхний улиралд 105 хүүхдийг илрүүлээд байна. Улмаар 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлжээ. Тус газраас 2020 онд 11 төрлийн ажил зохион байгуулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас илрүүлсэн онцлох нэг нь “Хүүхэд хамгаалал төсөл” юм. Хүүхэд хамгааллын тухай хуулиар та, бид хүүхдийг таван хамгаалах үүрэг хүлээсэн. Гэвч хүүхэд хамгааллын асуудал тэднийг сургуулиас гэртээ хүрэх замд орхигддог байна. Тиймээс тус газраас “Хүүхэд хамгаалал төсөл” хэрэгжүүлжээ. 2019 онд сургуулийн 40 автобус хүүхэд хамгаалагч ажиллуулсан энэ онд хүүхэд хамгаалагчдыг тоог нэмэхээр төлөвлөжээ.