Сонгуулиас өмнө ял сонсох магадлалтай нэр дэвшигчид
2020/04/30
Монгол улсын их хурлын сонгууль удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-д нэр дэвшигчид эхнээсээ тодорч байгаа. Тэдний дунд яллагдагчаар татагдсан хэд хэдэн хүн байгаа.
Үүгээр ч зогсохгүй зарим нэр дэвшигч нь өнөө маргаашгүй шүүхээр гэм буруутай эсэхээ дэнслүүлэхээр байгаа билээ. Тэгвэл бараг л гэм буруутай нэр дэвшигчид хэн болохыг хамтдаа харцгаая.
С.Баярцогт
Сэлэнгэ аймагт бие даан нэр дэвшихээр зориг шулуудсан С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. АН-аасаа өрх тусгаарлан ийнхүү бие дааж байгаа нь намдаа нэр хүнд муутай болсныг илтгэж байгаа хэрэг хэмээн жиг жуг хийх болсон. Хэрвээ дэнчин тавиад УИХ-ын гишүүн болчих юм бол хариуцлагаас мултрах боломжтой болно гэж хардаж буй хүн цөөнгүй бий.
Д.Дамба-Очир
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Дундговь аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Түүнийг өдгөө яллагдагчаар татсан. Тодруулбал, АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авч өгсөн гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Тэдний дунд Д.Дамба-Очир гишүүн багтаад байгаа юм. Хэргийг нь сонгуулиас өмнө шийдэх эсэх нь эргэлзээтэй байгаа
Ж.Эрдэнэбат
Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байгаа хүний нэг бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” гэх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Номтойбаяр энэ оны нэгдүгээр сард намаасаа мөн “чөлөөлөгдсөн”. Улмаар эрдмийн мөр хөөнө гэсэн ч гэнэт бие даан нэр дэвшихээр болсон. АТГ-аас прокурорт шилжүүлсэн хэргүүдийн дун Н.Номтойбаярын хэрэг байгаа. Тэрбээр Дорнод аймагт Г.Батхүү агсны хүүтэй хамт Дорнод аймагт нэр дэвших юм билээ.
Э.Бат-Үүл
УИХ-ын гишүүн асан, хотын экс дарга Э.Бат-Үүлын хэрэг шүүхэд шилжээд байгаа. Дээрх нэр дэвшигчдээс түрүүлж ял сонсох магадлалтай хүн нь Э.Бат-Үүл. Тэрбээр С.Баярцогтын адил бүхий л зүйлээрээ дэнчин тавин байж шүүхэд нөлөөлөхийг завдаж байгаа. Шүүх хурлаа хуулийн цоорхой ашиглан хойшлуулсаар байгаа.
Ямартай ч дээрх хүмүүсийн гэм бурууг шүүх эцэслэн тогтоох болно. Харин сонгуулиар тэднийг өрсөлдүүлэх эсэх нь СЕХ-ны шийдэх асуудал.
Сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулинд зааж өгсөн болохоор шалгуур давсан хэн ч гэсэн нэр дэвшиж болно. Гэхдээ яллагдагчаар татагдсан хүмүүсийн сүүлийн оромж нь УИХ болсон бололтой. Бүрэн эрх нэрийн доор тусгай хангамж эдэлдэг ч гэм буруутай бол шүүхээс УИХ-ын гишүүн мөн байсан ч ял онооно...
иршэн · 2020/05/01
МАн ы Ждү 41, концэсс 13 дутуу, , бас Хөдөлмөр эрх сангийн мөнгө кавшсан эмэгтэй гишүүд дутуу бна шүү...
о · 2020/05/01
С.Баяр М.Энхболд дутуу бна 60тэр бум, үнэн болтугай хамгийн гол н ард түмний хөрөнгө мөнгө салгаж авья Авбал өрөө төлье
Зочин · 2020/04/30
МАНАН гийн үед шудрага ёс гэж яриад ч хэрэггүй.
bat · 2020/04/30
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу
Зочин · 2020/04/30
Эд нарын араас Элбэгдорж Батбаяр М.Энхболд халзан Ганболд гээд олон нөхдүүд байгаа.
alao · 2020/04/30
сонирхолтой
nasaa · 2020/04/30
Ан С.эрдэнэ бгаа бас
бодлын хулгайч · 2020/04/30
ҮНЭН БОЛ САЙХАН МЭДЭЭ
Ми Е И · 2020/04/30
60 тэрбумын Ми овогт луухаан данжаадыг яагаад зүгээр суулгаад байгаа юм бэ? Авлига авцгаасан уу?