Уриалга
2020/04/30
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээгээр зөвхөн энэ сарын 10-27-ны өдрүүдэд ой хээрийн дөрвөн түймэр гарч, шар өвс шатаасны улмаас гал алдсан 122 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас нийтдээ 105.5 га талбай түймэрт шатаад байна.
Ой хээрийн түймрийн шалтгааны 90-ээс дээш хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг тул иргэд дор бүртээ анхаарал болгоомжтой байвал энэхүү гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Тиймээс хаврын хуурайшилт ид эхэлсэн энэ үед ард иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийхээс гадна шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ