Одон орон судлаачид Бархасбадиас гурав дахин их масстай гараг нээжээ
2020/05/05
АНУ-ын Хавай муж улсын их сургуулийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд манай гаргаас 1200 гэрлийн жилийн зайд орших Кеплер-88 системийн гурав дахь гаргийг олж илрүүлжээ.
“Kepler-88 d” хэмээн нэрлэсэн уг гараг нь нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадиас гурав дахин их масстай ажээ. Дэлхийгээс 1250 гаруй гэрлийн жилийн зайд орших асар их масстай энэхүү гаргийг Хавай арал дээрх Кека одон орон судлалын төвийн өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр зургаан жилийн турш цуглуулсан мэдээллийг ашиглан олж нээжээ.
Шинээр нээсэн гараг өөрийн одоо дөрвөн жилд нэг удаа тойрон эргэдэг бөгөөд тойрог зам нь дугуй биш, харин зууван хэлбэртэй байна.
Кеплер-88 системийн “Кеплер-88 b” гараг нь Далай ван гаргаас арай жижиг бол “Кеплер-88 с” нь хэмжээгээрээ Бархасбадь гарагтай адилхан гэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг