"NIKE" эмч нарт пүүз бэлэглэв
2020/05/06
“NIKE” компани АНУ-д халдварын голомтод ажиллаж байгаа эмч нарт 30 мянган пүүз тусламж болгон бэлэглэхээр болжээ.
Тус компанийн мэдээлснээр АНУ-ын Чикаго, Лос-Анжелес, Мемфис, Нью-Йорк хотод пүүзүүдийг илгээх юм байна. Үүнээс гадна Нью-Йорк, Лос-Анжелес хотод ажиллаж байгаа эмч нарт 95 мянган оймс бэлэглэх тухай “NIKE” компани мэдэгдэж “Эмч нартаа баярлаж буйгаа илэрхийлэн эдгээр зүйлсийг бэлэглэж байна” хэмээжээ.
Мөн Европын Барселон, Берлин, Лондон, Милан, Парис зэрэг хотын эмнэлэгт 2500 хос пүүз бэлэглэж байгаа юм байна. Тус компанийн зүгээс 25 сая ам.долларын хандивыг цар тахалд зориулан хандивлаж байсан. Эмч нарыг хамгаалах зорилгоор “агаар шүүгчтэй нүд хамгаалах шил” бүтээхээр ажиллаж байгааг “NIKE”компанийн мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин