Одонтой ээжүүд хүүхдийн мөнгөнд хэрхэн хандаж байна вэ?
2020/05/07
Өчигдөр Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа зарласан нь сошиал орчны гол сэдэв байв. Баярласан, хошигносон, зарим нь бухимдсан олон постууд байх боловч тэдний дундаас хэдэн пост аргагүй нүдэнд өртлөө.
Тэдний нэг нь Алдарт Эхийн одонтой ээжүүдийн дунд зохион байгуулсан Mrs.Mongolia 2018 улсын уралдааны тэргүүн байрын шагналт, Mrs.World 2019 дэлхийн гоо бүсгүй ээж шалгаруулах уралдааны Шилдэг 6-д шалгарсан, БСШУСЯ-ны “Хүүхэд хамгааллын элч”, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг байв.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “#Баярлалаа. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон байна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд хэрэггүй мэт боловч бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд маш хэрэгтэй шийдвэр гэж бодож байна. Ялангуяа, өрх толгойлсон ээжүүд, захын хорооллын хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд гэх мэт маш хэрэгтэй, тус нэмэр болсон шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газартаа бүх Одонтой ээжүүд болон хүүхдүүдийнхээ өмнөөс #Баярлалаа” гэжээ.
Saraa · 2020/05/08
Sain bn
Зочин · 2020/05/07
Ahmad · 2020/05/07
Tsagaa olson mash zuv shiidver bolson Ekh uusveree ch zuv huvaarilasan baina.Nuutsiin mah butneer ni zarj ard tumendee bas l hereg bolloo.Ail bolgon mahtai mungutei bolloo ZG-iinhaa shiidvert BAYARLALAA