Ерөнхийлөгч Х.Баттулга, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар нар Т.Бадралд ямар өртэй болоод яллагдагчийг ЭЛЧИН САЙД болгов?
2020/05/08
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар дэмжсэн. Түүнийг элчин сайдаар томилуулах саналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гаргасан байгаа юм. Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж дэмжсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. УИХ-ын өчигдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.5 хувийн саналаар Т.Бадралыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм.
Энэ нь үнэн хэрэгтээ дэвшүүлэн зайлуулж байгаа хэрэг. Т.Бадралын хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан болохоор нэр цэвэр хариуцлагаас мултрахаар ийнхүү Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг “базаж” байгаад элчин сайдаар явахаар болж байна. Хэдийгээр яллагдагчаар татагдсан нь гэм буруутай гэсэн үг биш ч бараг гэм буруутай байж болзошгүй гэсэн үг.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татан шалгагдсан. Хэрэг нь шүүхэд шилжсэн ч мөрдөн байцаалтад буцаасан түүх саяхных.
Т.Бадралыг дэвшүүлэн зайлуулах ажиллагааг хариуцан ажилласан этгээд нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар. Эх орноо төлөөлөн гадаадад суух элчин сайдын асуудалд мэдрэг хандаж, гүрийж чаддаг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Т.Бадралд ямар өртэй болоод ийнхүү яллагдагчаар татагдсан этгээдийг томилуулна вэ?
Ашиг сонирхол, авлага өглөг байна уу гэх хардлага төрүүлж байна.
Хуулиар хариуцлга тооцож чадахгүй этгээдүүдээ элчин сайд, СЕХ, ҮХЦ-д чихэж, хуулийг гууль болгох энэ башир аргаа зогсоохгүй бол олон улсад Монгол улсын нэр хүнд унах эрсдэлтэйг анхаарна биз ээ!!!
Зочин · 2020/05/11
АН уу, эсвэл Баттулга мафийн гишүүн болсон уу?
Зочин · 2020/05/10
Энэ хүнийг би танихгүй ч миний царайг харахийн биш сайхан муулнаа яадийн .... энэ бол өчүүхэн монголчуудын санаа
bat · 2020/05/10
Сэтгүүлчидийн эрхүүдийн 1 хардах гэхдээ эрх биш өвчин болжээ өртөйдөө л элчин болгодог уу
Зочин · 2020/05/10
хар жагсаалт
Зочин · 2020/05/08
Энхсайханыг ямар өш хонзонгоор явуулав даа
zochin · 2020/05/08
Хөгийн шалчигнуур хүүхэн шиг генерал байдгыг мэдэхгүй л юм байна
иргэн · 2020/05/08
АТГ-д шалгагдаж байсан,эдний хэрэг илрэх дөхөөд ирэхээр нь гадагшаа томилдог болчихсон шд
Зочин · 2020/05/08
Өө пизда
Ард · 2020/05/08
Бадрал бол Генерал юм билээ.
Монголд хэрэгтэнгүүд нь гишүүн болох · 2020/05/08
Монголд хэрэгтэнгүүд нь гишүүн болох гэж зүтгэцгээж Одоо бас элчинд томилдог болох нээ олон улсад нэр хүндгүй болж дуусах нээ
Irgen · 2020/05/08
Elchin said bolohoor hergiig ne cairuulah gesen oilgolt bish baihaa.huuli tur baigaa bol hereg huuchirahgyi ert oroi neg cagt bosj l taaraa.