Элдвээр доромжлуулчихаад нөхөр дээрээ эргэж очих хүсэл алга
2020/05/08
Хүн цөхөрч урам хугарч хажуудахаа үзэн ядаж эхлэхээр сүүлдээ нулимс ч гарахаа байх юмдаа. Би нөхөр хоёр хүүтэйгээ хадмындаа амьдардаг.
5 жилийн хугацаанд Жирэмсэн байхаас ахиулаад өдий хүртэл хоёр хүүгээ аавгүй болгохгүй гэж өчнөөн доромжлолыг тэвчиж ирсэн. Одоо цөхөрч байна. Мэдээж энэ хугацаанд сайхан зүйл байсан ч саар нь дэндүү их. Би нөхрөө үзэн ядаж зүгээр л ахиж хармааргүй салахыг хүсээд байх юм. Сүүлийн 2 жил бол хоёр хүүгээ бодсондоо л хадмынд байна.
Нөхөр маань архи уудаг долоо хоногт 1 удаа заавал ууна. Уухгүй хамгийн удаандаа 14 хонодог. Уухдаа агсан их тавина аа. Согтоход нь анх аяыг нь дагаал дуугүй байдаг байлаа. Одоо бол бүр зугтмаар үхмээр болдог. Хамгийн арчаагүй нь гэртээ хашаандаа юм хийх болгондоо архи ууна. Би ч сүүлдээ бараг эвлэрсэн шиг заза ямар нэг аргаар уух л байхдаа гэсэн шиг уу уу л гэдэг болсон. Ингэж архитай эвлэрч суугаа өөрийгөө бодохоор дургүй хүрч заримдаа өөрийгөө өрөвдөх юм. Элдвээр доромжлоно. Байнгын архидалт хадмын яхир зан. Энэ бүгдийг би хоёр хүүгээ аавгүй өсгөхгүй гэсэндээ л дэмчдэг байсан. Жирэмсэн байхад өөр хүүхэнтэй нэг хөнжилд унтаж байхад нь гардаж авсан. Тэр үед тэр хүүхнээ өмөөрч намайг хөөж туугаад агсарч байсан нөхрөө арай гэж дотроо уучлах гэтэл нөгөө хүүхнээсээ заг хүйтэн гэдэг өвчин авчирсан байсан. Тэр үед л би орхиж явах байсан.
Гэтэл би юу ч болоогүй юм шиг нөхрөө уучлаад тэврээд хэвсэн. Би бодохдоо ингэж уучлаад өнгөрч байхад цаашдаа нөхөр илүү их хайрлах байх л бодсон. Гэвч нөхөр маань миний сэтгэлийг дэвсэлсээн. Ахиад ч хоёр гурван хүүхэнтэй орооцолдсон. Нөгөө өвчин авсан хүүхэнтэй ахиад ч ярьсан байсан. Энэ болгонд миний дотор үзэн ядалт үүсэж гомдож сэтгэл минь уйлж байсан ч би хүүхдээ л бодсон. Учир нь би аав ээжийн хайранд өөрөө өсөөгүй болохоор. Үеийн охидоо ээждээ аавдаа эрхлээд обрушик авхуулхад нь маш их атаархаж өссөн. Эцэг эхийн хуралд хамгийн дургүй хүүхэд нас минь өнгөрсөн болохоор би хүүхдүүддээ ийм ганцаардал амьдын хагацал үзүүлэхгүй гэсэн дээ л дэвчсэн юм.
Одоо харин цаашдаа хоёр хүүгээ бодоод ирээдүйг нь бодоод нөхрөөсөө салмаар санагдаж байна. Хутга мэс баридаг. Элдвээр доромжилж хараадаг хүүхдийн дэргэд хүнтэй архиддаг эцгийн хажууд хоёрын хоёр хүү яаж өсөж ямархуу төлөвших бол гэхээс айж байна. Нөхрийг уух болгонд хадам талаас бүхий л бурууг надад өгдөг байсан. Ганц миний талд байсан нь хадам эгч маань л байдаг. Хийгээгүй хэргээсээ болж нөхрийнхөө архи ууснаас болж нөхрийнхөө мөнгөний үрэлгэн байдлаас болж дандаа би хадам ээждээ элдвээр загнуулдаг байсан. Байнгын л сал сал та хоёр бүтэхгүй. Эмэгтэй хүн арчаагүй болохоор эр хүн ингэж явдаг л гэнэ. Өдий хорин хэдхэн насандаа ганц эрийн арга олж чадахгүй л гэнэ.
Аав ээж чинь амьд юм уу яагаад охиноо гэдгүй юм чи өнчин байсан бол амар байсын л гэнэ. Ах дүү муутай л гэнэ. Манайд хоосон ирсэн л гэнэ. Энэ болгонд би шархлаагүй би шархалсан гомдсон. Гэхдээ л миний нөхөр хүүхэд хадмынд байсан болохоор би хадмындаа чихгүй юм шиг л амьдарч байсан. Хулгайд хүртэл хардагдаж байлаа. Нөхөр агсан тавина. Хадам ээж агсан тавина. Элдвээр л доромжлоно. Нөхрийн хамаатны ах дүү нар нь бас доромжлоно надад дургүй. Ах дүү нар яагаад дургүй нь ойлгомжтой. Нөхөртэй маань архи уух гэхээр би уулгадгүй. Эрүүл орж ирэхэд нь би хадмын хэн нь ч орж ирсэн цай хоолтой л байдаг. Харин согтуу үед нь гэрт архи уух гэж оролдоход нь би алалцаад л хөөгөөд гаргадаг.
Урьж шөнө бас л хадмынхаа ахтай хэрэлдээд гэрээсээ хоёр хүүхдээ аваад гараад ирлээ. Нөхрийн маань гэрээс хадмууд сав л хийвэл агсан тавьж хөөх юм. Би сайн бэр болно гээд хүүхдийн дэргэд архидалт болохыг зөвшөөрч чадахгүй. Муу бэр байвал байна л биз тэр надад хамаагүй. Ер нь хамаатантай нь архи уулгахгүй болохоор тийм л үзэшгүй муу бэр болчихдог бололтой. Харин ч би өөрийгөө сайн байсан гэж бодож байгаа. Өнгөрөөд 10 жил болсон хадам аавдаа байнга л майнийн ерөөл уншуулдаг. Зул барьдаг. Хадмынхаа хашаа хороонд өнгө нэмэх гэж хичээдэг. Хадмын талаас хэн нь ч орж ирсэн цайтай ундтай л байдаг. Гэхдээ энэ бүгдийг ойлгож ухамсарлахгүй нөхөртөө их дургүй хүрч гомдож байна. Би нодлин намар ээжийгээ алдсан. Хавар нь намайг өсгөж өгсөн ээж шиг эгчийгээ алдсан. Миний хувьд амьдралын хүнд цохилт болсоон. Энэ үед зул барихад буян хийхэд хадам маань уурладаг байсан энд зул барих хэрэггүй. Ямар ядаргаатай олон буян хийдэг юм гээл уурлаж байсан. Эгчийгээ алдахад буян хийхэд нь би оролцож чадаагүй. Намайг явах гэхэд бас л Хадам ээж уурлаж бид хоёр ширүүн л маргалдаж байлаа. Энэ мэтчилэн нөхрөөс гадна хадам ээж ч надад сэтгэлийн шарх их өгсөндөө. Ёстой амнаас нь яаж ийм үг гардаг юм бэ гэмээр үг хэлж гол гонсойлгодог. Гэхдээ хадам ээжийн зан зөөлөрсөн.
Гэвч миний гомдол тайлагдаагүй ээ. Энэ бүхний эцэст өөртөө гутрах юм. Хоёр хүүгээ гэсээр өөрийгөө зүгээр л хэнч биш шалны алчуур шиг л болгосон мэт мэдрэмж. Үхий гэсэн ч үхэж чадахгүй ави гэсэн ч авж үлдэж чадахгүй амьдрал. Ганц л хүнд баярлаж явдагдаа. Хадам эгчдээ баярлалаа. Хоёр хүн хэрэлдэхэд хоёуланд л буруу байдаг. Тэр болгонд нэг талаа барилгүй хэнийх нь зөв бурууг ялгаж салгаад хэлчихдэг. Загнах үедэ загнаж хайрлах үедээ хайрлаж байдагт нь баярладаг. Хадам эгчдээ уйлтлаа загнуул ч явлаа. Гэхдээ би хадам эгчийгээ төрсөн эгч шиг л санадаг загнаж байгаан ч миний төлөө мэт. Өөриймсөг загнаад дараа нь аргаддаг. Хадам эгчдээ бол гомдох эрх байхгүй ээ. Миний төлөө гэсэн ганц хүн нь та байсан.
Одоо ахиж би нөхрийнхөө гэрлүү явмааргүй ахиал үргэлжилсэн гуниг хэрүүл доромжлол. Бэлгийн сонирхол ч байхгүй болсон. Яаж ч хүсэх вээ дээ элдвээр доромжлуулж хараалгуулчаад яаж юу ч болоогүй юм шиг нялуурах юм бэ. Би үзэн ядаж байна.
Зочин · 2020/05/14
сал
зочин · 2020/05/12
Сал өдий болтол ингэж доромжлуулж амьдарна гэж юу гэсэн үг вэ архичин хүнтэй тэвчиж тэсэж амьдарна гэсэн зүйл байх ёсгүй хоёр хүү өдөр болгон ийм амьдрал хараад ямар хүмүүс болж өсөх нь ойлгомжтой.Хорооныхоо нийгэмийн ажилтантай уулз дараа дараагийн арга замыг чинь заагаад өгнө харин өөртөө арчаатай хөдөлмөрч хүмүүстэй сайн харьцаатай байгаарай дүү минь амьдрал сайхан.
Zochin · 2020/05/10
Dvv mini amidralaa bodson n deer dee...2 xvvxed n chamd tvshig bolno ..saihan zaluu nasaa iim muuhai xvntei hanilj uuchilj yawaad xereggui ...saihan setgeliig chin oilgohgui xvn chamd nasnii hani bolohgui ...uuchlah tusam doromjloh bolno .
sal sal · 2020/05/10
salsan ni deereee, niigmiin tuslamj hai!
Зочин · 2020/05/09
Хүүхдээ бодож байгаа бол сал
Зочин · 2020/05/09
Сал сал.
Zochin · 2020/05/08
Ajil hij hamt olontoi blj amidral saihan bolno.
Zochin · 2020/05/08
Naad muu jujigchingee buu uuchilj ochoroi.hatuugii hatuu bgaarai.uldsen nasandaa 2urteigee jarga urtei hun jargaltai gj duu bdg shig.Harin ter adguus uldsen nadandaa ter hahir hargis ijiige jargaaj uuj idej uilee edleg
Tim shuu · 2020/05/08
Chi zuv shiidjee zaaval salaad ajil hiiged 2 huuge usguchih setgelin tenhee chamaas garna duu mini.iim huneer nasni amidralaa urj hairan tsag hugtsaaga bitgi ureerei.odo chi zovj bga bol dara n jargana um eelj daraatqi bdgiin shuu huchtei bgarai 2 n hoyor shn huu bgaa tsagt chi gazardahgui ee emegtei hunig hani ijlee ingej zovooson hun nasni etsest uilin ur n irdeg jamtai um.
Zochin · 2020/05/08
Uunees iluu tevcheer gj baihgui bha bolison deer.iim muuhai tolgoi dotor ni arhi davraad yanhan emsiin erhten 2 ergeldej yavdag erchuudiig bitgii davraa hay huuhnuudee.Eej hun tsagaahan zoolon zovsonii etsest jargan, er nohroo uhaarna , huuhdee bodno ,ah duu naiz nohdoso nerlehne ingej asar ih tevcheer gargan busgui biendee baihgui zovlong tuulj etsestee zurh seteglee uhuuldeg orovdmoor shuu . Uuchilj hairlaj uhaarch chadahgui bol yadj bitgii zovoogooch teneg amia boddog zarim 1erchuudee.hay hay monhroh bish torood butsah horvood hairan tsag hugatsa 2 huu chin archagui (aav arhi avgai emsin )asuudalig jigshij tom bolod sain humuus bolno bh. Ergej butsah shaardlaggui.iim orchind osoh hovgud tom bolbol aaviga uzen ydj aygui bol ene ih garad bga gemt hereg shig aavdaa jigshile gargaj gemt heregten bolohvii!!yag oorihoo uzel bodloor 2 huuhdee zov amar amgalan saihan orchind humuujuulbel eh hunii tom uureg bha. Ideh hool omsoh huvtsas yaj iiged boldog gol ni hunii amidrah orchin ev nairtai taivan baih hamgiin deed jargal.uhel bodoj oorigoo amidar avslah hereggui 2huugee zov humuujuulbel nasnii etsest jargaj tsag irnee amidral urgelj oorchilogdoj baidag yum ireeduide itgeltei bgaarai chi zov shiid gargaj udahgui saihan tsag irnee itgeerei