Сүхбаатар дүүргийн ЭМТ цар тахлын эсрэг дадлага сургуулилтад амжилттай оролцлоо
2020/05/11
Монгол Улсын Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургууль хамтран 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын аюулгүй байдлыг хангах баг, Эмнэлгийн албаны штаб, Шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг мэргэжлийн 7 багийн 42 хүний бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дадлагын үеэр удирдлагын багтай онлайнаар холбогдож, өгөгдсөн 6 удаагийн цагийн байдалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, шаардлагатай хүн хүч, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийн судалгааг тодотгон, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үүрэгжүүлж ажилласан байна. Мөн энэ өдрүүдэд "Яармаг-300" эмнэлгийн дадлага сургуулилтыг зохион байгуулагдаж, ЭМЯ, НЭМГ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, албан хаагчид хамрагдсан юм. “Яармаг-300” эмнэлгийн дадлага сургуулилтыг ЭМЯ, НОБГ, НЭМГ, МХЕГ, НМХГ, УБЗАА, ННҮГ, НТТТ, НЗӨСТ, СБДЭМТ, ХУДЭМТ, БЗДЭМТ, БЗНЭ, СХДЭМТ, “Наркологи”, “Энэрэл” эмнэлэг, ЧДЭМТ, ХУД-ийн Цагдаагийн II хэлтэс, “Элемент”, “Буян” компани, “Монгол Эм Импекс Концерн”, ТҮК, “Буянт-Ухаа” спорт цогцолбор зэрэг 23 байгууллага хамтран зохион байгуулсан. Энэ сургуулилтад Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү ахлагчтай 24 хүний бие оролцлоо.
Н. Баясгалан · 2020/05/15
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе! Танай байгууллагаар үйлчлүүлэхэд үнэхээр таатай байдаг. Бусад дүүргийн эрүүл мэндийн төвүүд энэ байгууллаас үлгэр жишээ авч ажлаасаа гэж боддог.