Дэлхийн хамгийн том уруултай болгар бүсгүй
2020/05/11
Андрева Иванова гэх энэ болгар бүсгүй манай гарагийн хамгийн том уруултай бүсгүй болохын тулд 20 удаа гоо сайхны мэс засалд оржээ.
Энэ жил 22 настай түүнийг эмч нар дахин уруул томруулах мэс засалд орвол аюулд хүргэж болзошгүй тул үүнийгээ зогсоох хэрэгтэй гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь түүний юм идэх, зажилах нь хүртэл хүндрэлтэй болжээ.