Коронавирусийн улмаас хамгийн их хохирол амсах орны тоонд Монгол багтжээ
2020/05/14
Их Британид төвтэй The Economist сэтгүүлд COVID-19 цар тахлын энэ үед дэлхийн 66 орны санхүүгийн тогтвортой байдлын талаарх судалгааг нийтэлжээ. Санхүүгийн дөрвөн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан дэлхийн 66 орныг жагсаасан байна.
Үүнд улсын өр, гадаад өр, зээлийн зардал, улсын нөөцийн сан гэсэн дөрвөн үзүүлэлтийг хамруулсан аж. Тухайн улсын энэ жилд төлөх гадаад өрийг тооцож, валютын нөөцийн хэмжээтэй харьцуулан тус судалгааг гаргажээ. Монгол Улс 66 улсаас 59 дүгээрт жагссан байна. Ингэснээр Монгол Улс хамгийн сул эдийн засагтай орны нэгээр тооцогдож байгаа юм. Түүнчлэн цар тахлын улмаас ирэх саруудад их хохирол амсах орны тоонд Монгол Улс багтжээ. Жагсаалтыг Ботс вана, Тайвань, БНСУ тэргүүлсэн байна. “Жагсаалтад дурдагдсан ихэнх улс цар тахлыг даван туулахад хангалттай хүчтэй байсан.
Харин хамгийн сул эдийн засагтай 30 улсын эдийн засгийн нөлөө харьцангуй бага байсан нь 66 орны ДНБ-ий ердөө 11 хувийг эзэлж байсан” гэж The Economist дурджээ. COVID-19 нь экспортын орлогыг хаах, гадаад капиталыг алдахад хүргэх зэргээр хөгжиж буй улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ жилийн II хагаст цар тахлын тархалт буурч байгаа ч хөгжиж буй орнуудын ДНБ нь ирэх аравдугаар сард 6.6 хувиар бага байна гэж эдийн засагчид таамаглажээ.
Засгийн газрын сонин
Зочин · 2020/05/19
феодалуудаасаа асуу
зочин · 2020/05/15
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд Ч. Хүрэлбаатар гэгч хулгайч байхад аргагүй.
Зочин · 2020/05/15
Зочин · 2020/05/14
улс төрчдөөс гэвэл онох байх
bat · 2020/05/14
Бидний улс болж тоглох ч нэг л явахгүйнээ ОДОО ПАРАЛАМЕНТАА 2 танхимтай болгох гарц л үлдлээ
Зочин · 2020/05/14