COVID-19 өвчнөөр 4 628 000 хүн өвчилж, 308 000 хүн нас баржээ
2020/05/16
COVID-19 дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4,628,000 хүн өвчилж, 308 мянган хүн нас барсан байна. Мөн 1.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 2.5 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 5,600 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчлөл 10 мянга, нас баралт 600-аар нэмэгдэж, халдвар эрчимтэй тархаж байна.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор өвчлөл 10,598 тохиолдлоор нэмэгдсэн бол Буриадад 58, Эрхүүд 95, Тувад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу кабасака өвчний шинжтэй төстэй өвчин илэрч, энэ нь COVID-19-тэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар хийгээд байгааг ДЭМБ-аас өчигдрийн хэвлэлийн бага хурлаараа онцлон тэмдэглэсэн.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх