Авлига өгч байгаа бичлэгээ үзсэн шүүгдэгчийн бие мууджээ
2020/05/20
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдэж буй Б.Өнөрцэцэг шүүх хуралдааны баримт нягтлан шалгах шатанд “бусдад авлигын мөнгийг зуучилж байгааг нь баримтжуулсан камерын бичлэг”-ийг үзмэгцээ хямарч, эрүүл мэндийн байдал нь тавгүйтсэн тул эмнэлгийн тусламж авахад хүрсэн болохыг Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Равжаа мэдээллээ.
Дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Нэр бүхий 15 шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгч авсан учраас шүүх хурлын явц удааширч өдгөө тав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Зочин · 2020/05/22
Ичиж үхмэр. Хариуцлага тооц. Хийж чадахгүй ажлыг нь бүү хийлгэ ажлаас нь яаралтай хал
МОНГОЛЫН ТӨР · 2020/05/22
Шоронд нь хийх хэрэгтэй. Шүүгчийн бие муудахаар эмнэлэгт, ардын бие муудахаар шоронд, бүр тэндээ үхдэг. ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ
Зочин · 2020/05/22
HAA GAZAR, TORIIN BAIGUUAGAD HURTEL AASHINDAA BAHARDAI, MUURCH UNADG, 03 DUUDDAG HOBIIN HUTGUURUUD, ZALITAI BULTAGCH IH BOLIEE ONIGOO BISHYY HE HE
Аймаар улс орон шүү · 2020/05/21
Монгол өөдлөхгүй ээ. Шүүх нь ингэж завхарсан байхад дуусаа гэсэн үг. Шүүхийг ийм болгоход Элбэгдорж маш их үүрэг гүйцэтгэсэн дээ. Согтуу машин барьж яваад хүн дайраад алчихсан хүнийг (Лүндэндоржийг) Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар тавьснаас хойш шүүгчид бүр цагаандаа гарсан л даа.
Зочин · 2020/05/20
ер нь төрийн албаныханд авилга авдаггүй хүнийг хайснаас авдаг хүнийг олох нь илүү амархан байхөө
DDDD · 2020/05/20
HAA GAZAR, TORIIN BAIGUUAGAD HURTEL AASHINDAA BAHARDAI, MUURCH UNADG, 03 DUUDDAG HOBIIN HUTGUURUUD, ZALITAI BULTAGCH IH BOLIEE ONIGOO BISHYY HE HE
Zochin · 2020/05/20
Өнөрцэцэг гэдэг нэр юу билээ
zochin · 2020/05/20
Юун Өнөрцэцэг, хаанаас гараад ирэвээ