АТГ-аас саяхан нэгэн яамны газрын даргын өрөөнд гэнэтийн шалтгалт хийжээ. Шалгалтаар тус газрын даргын өрөөнөөс салбар бүрийн тэргүүний ажилтны цол тэмдэг хэд хэдээрээ олдсон байна.

Ингэхдээ тухайн тэмдгийн үнэмлэх дээр хүний нэр байгаагүй хэрнээ БСШУСЯ, БОАЖЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг бараг бүх яамны сайд нарын гарын үсэг байсан гэнэ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, ЗГХЭГ-т танилцуулсан талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Гэхдээ энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхнээс ихэд нууцалж байгаа аж.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН