ТТХГ-ын удирдах албан тушаалтнууд бие биедээ буу гаргаж танхайрчээ
2020/05/22
Улс орны нүд чих, аюулгүй байдлын баталгаа болсон тагнуулын байгууллагынхаа хүчийг тарамдуулж, Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг салган, бие даасан агентлаг Засгийн газрын харьяанд бий болгох хуулийг МАН үнэмлэхүй олонх болсон УИХ бүрэн эрхээ дуусгахын өмнөх чуулганаараа хэлэлцэн батлав. Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахдаа “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулсан. Түүнчлэн ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно гэж өөрчлөн найруулсан билээ. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ч тусгасан. Хэрэв хуульд оруулсан 16-гаас доошгүй жил төрийн тусгай албанд ажилласан гэх шаардлагаа мөрдвөл өнөөгийн дарга, хурандаа П.Батаа уг шалгуурыг хангахгүй нь. Нэлээд олон жил тус албанаас хөндий явж байгаад, ТЕГ-ын даргаар хошууч генерал Б.Хурц ажиллах үед эргэн орж, “ногоон гэрлээр” хурандаа цолтой болсныг ТТХГ-т ажилладаг олон хүн ярьж, улс төрийн хүрээнийхэн ч үүнийг нь мэддэг юм билээ.
Ийнхүү шинэчлэн найруулж батлуулсан хуулиа батлуулсныхаа баярыг ТТХГ-ын удирдах албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд тэмдэглэжээ. Шөнө дунд өнгөртөл баярласан албан тушаалтнууд сандал, суудлын тухай маргалдсан гэнэ. Шинэчлэн найруулж баталсан хуульд зааснаар ТТХГ-ын харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаа нь өргөжих юм. Тухайлбал, Гадуур хамгаалалтын алба нь Гадуур хамгаалалтын газар болно гэсэн үг. Энэ мэтээр үйл ажиллагаа нь өргөжих учраас дагаад санхүү, төсөв нь ч нэмэгдэх нь тодорхой. Тийм учраас албан тушаалаа ахиулах гэсэн хүмүүсийн дунд маргаан дэгдэж, эцэстээ нэг нь буу, шийдэм гаргахдаа тулсан гэнэ. Тус газрын олон ажилтны дунд болсон уг явдлын талаар сэм ярилцаж байгааг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Харин тус газрын удирдах албан тушаалтнууд үүнийгээ ихэд нууцалж байгаа юм.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр удирдах албан тушаалтнуудын нэг нь агсам тавьж буу гаргаж ажилтнууд руугаа чичлээд байх үед нь харуул, хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салжээ.
Бид удирдах албан тушаалтнуудын нэр, тэдэнд ямар хариуцлага тооцсон талаар эргэж мэдээлэх болно.
аб · 2021/05/26
одоо тэр батаа чинь хүрэлсүх гэж нөхөрийн яг бөгсөн доор нь явж байгаа тэгээд тэргүүэ болчуул генерал цолоо авчинь гээд нойр нь хүрэхгүй байгаа биз
Зочин · 2020/05/25
ТТХГ ТЕГ ЦЕГ эдгээр газруудын дарга нарыг солих цаг болсоон хүн ална дээрэм хийнэ зодоон хийнэ Дарга нар нь бж л бна энэ ариун явдал уу Хүрэлсүх сайдаааа
zochin · 2020/05/25
uhaangui noyond uragshgui zarts gej ene dee, bataa gegch etgeediig zodoon hiilgesen ni bagadaad buu garguulah gesiin baina l daa
Зочин · 2020/05/24
Hariutslaga tootsdog mehanizm baihgui bolj dee, bataa gedeg etgeed uvul zodoon hiij, tsagdaa zodoj mashinaar turiin tsagdaa huuguud ch asuudalgui yavdag jinhene tom ar taltai nuhur yum bainaa, turiin 3 undurlug ni jijigdeed baigaa yum bish uu...
Зочин · 2020/05/24
Дампуурсан
ZOCHIN · 2020/05/24
damuursan tur .....
Зочин · 2020/05/23
tagnuulaas salgachihaar hulgaich eh ornoo hudalddag humuusiig hulgaichid oorsdoo hamgaalal seremjluuleh bolj baina uu, mongold tur zasag gej algaa, novsh gej
bat · 2020/05/23
Монголчуудад уг нь хүчтэй ёрөнхийлөгчийн засаглал их тохирох байлаа эрхмүүд идэх уух гээд параламаентийн болчихсон
Монгол бүр завхарсан юм · 2020/05/22
Монгол бүр завхарсан улс орон болсон. Монгол хүн угаасаа ёс суртахуунгүй учраас жаахан албан тушаал бараа хармагц бүр сагсуурдаг. Ийм байдал ардчиллаас хойш бүр завхарсан