Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг шүүх хурал түр завсарлав /фото/
2020/05/22
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2020.05.22-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Сүхбат, Ч.Мөнх-Эрдэнэ, Э.Бадрал нар оролцжээ.
Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2, 22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээд байгаа билээ.
Одоогоор хурал түр завсарлаад байна.