С.Баярын бие муудсан тул шүүх хурлыг хойшлууллаа
2020/05/25
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020-05-11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020-05-25-ны 09.00 цагт хийхээр товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэдэнд эрүүгийн хуулийн 263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн
263 дугаар зүйл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2 263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
18.6 Мөнгө угаах
18.6.2.3 2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
22.10.1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ) дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Шүүх хурал цагтаа эхэлсэн. Гэвч шүүгдэгч С.Баярын бие тааруухан байгаа тул шүүх хурлын ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй тул шүүхийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Бид шүүх хурлын талар эргэж мэдээлэх болно.
Иргэн · 2020/05/26
Эмнэлэгүүд хэвтэх өвчтөн хүлээж авахгүй байгаа биз дээ. Хаанаа очоод хорогдчихвоо? Ичих нүүр байдгүй юм байх даа. Хэргээ шударгаар хүлээх хэрэгтэй ш дээ. Олон жил айдас хүйдэстэй явхаар хэцүү байдгүй л юм байх даа.
Зочин · 2020/05/25
Томчуудад холбогдсон шуух хурлууд ямар нэгэн шалтгаанаар сонгууль енгертел бугд хойшлогдож байгааг харахад хараат бус шуух ....
Зочин · 2020/05/25
Өө одоо бушуу хохиролыг нь гаргаж хууль бусаар хулгайгаар мөнгө босгож америкт авсан олон хаус болоод бусад хөрөнгийг нь хурааж улс хохиролоо барагдуулий дээр нь Оюутолгойн гэрээг улс орондоо ашигтайгаар өөрчлөх хэрэгтэй
зочин · 2020/05/25
ач охин шигээ хүүхнийг азарган тахиа шиг гишгэдэг чалх чансаа сайтай өвгөн хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх болохоор үхлүүт хөгшин болчихов уу
Orgil · 2020/05/25
Xar tolgoigooroo xariutsan geel bsan daa
Шалчгар С.Баяр · 2020/05/25
Ийм байж бас хулгай, луйвар, залилан хийнээ. Шүүх ч ийм юмнуудын толгойг илээд ...
зочин · 2020/05/25
Хажууд нь эмч байлгаж байгаад шүү идэж ууж хүн доромжлох болохоороо бохь зажилж байгаад доромжилдог л юм байна лээ өрөвдөх хэрэггүй.Болорчулуун гишүүн хэлсэн шүү хэзээ нэгэн цагт чамайг шүүх болно гэж алсын хараатай хүн үнэнийг хэлжээ.