Том өгзөгнөөсөө болж сууж ч чадахаа больжээ
2020/05/25
Силфа Седи гэх энэтхэг бүсгүй 20 настайгаасаа өгзөгөө томруулахаар мөнгө хадгалж эхэлжээ. Харин одоо бол 25 настайгаас гадна хангалттай том өгзөгтэй болжээ. Тэрээр Америкийн Миами хотод ирсэн бөгөөд мэс заслын зардалд 10 мянган доллар зарцуулжээ.
Гэрийнхэн нь түүний энэ үйлдэлд дурамжхан байсан ч тэрээр ээжээсээ зөрсөөр том өгзөгтэй болжээ. Түүнийг гэртээ эргэн ирэхэд нэг асуудал үүссэн нь хэт том өгзөг нь өвдөлт өгч амьсгалахад хүртэл зовиуртай болсон байна. Харин энэ талаараа эмчтэйгээ эргэн холбогдох гэтэл нэр барьсан хуурамч эмнэлэгт мэс засал хийлгэсэн байжээ.
Түүний том өгзөгийг дахин засахын тулд 60 мянган доллар зарцуулжээ. Дөрвөн сарын турш сууж ч чадахгүй байсан тэрбээр одоо өөрийн хүссэн бие галбираа олж инстаграмдаа 1,5 сая дагагчтай болжээ.
Зочин · 2020/05/29