Ц.Баярсайхан давхар дээл тайлах санал хураалтанд оролцохгүйгээ мэдэгдлээ
2014/04/09
УИХ-ын нэгдсэн чуулганаар давхар дээл тайлах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотой санал хураалтад давхар дээлтнүүдийг оролцуулахгүй байхыг сөрөг хүчнийнхэн хүсэж, уриалга гаргасан. Тэгвэл энэхүү уриалгыг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан дэмжиж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн байна.