“10 000 ПРОГРАММИСТ” бэлтгэх төсөл нээлтээ хийлээ
2020/05/26
“10 000 программист” бэлтгэх төслийн нээлт өнөөдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-д боллоо.
Энэ оны 1 дүгээр сарын 24-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар ЕБС, МСҮТ болон их, дээд сургуулиудтай хамтран код бичих 10 000 залуу программистыг бэлтгэх төслийг баталсан билээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын боловсон хүчний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Тус сургалт нь программчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлсэн шатны хичээлийг үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Энэхүү сургалт нь программ хангамжийн талаар ойлголттой, энэ чиглэлээр суралцах, цаашид ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй юм.
Зочин · 2020/05/27