Э.Бат-Үүл: Эрх баригчид сонгууль шударга болохгүй гээд зарлачихлаа
2020/05/28
Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-УИХ-ын найм дахь удаагийн ардчилсан сонгууль удахгүй болох гэж байна. Ардчилсан сонгууль гэх ойлголтыг та товчхоноор тайлбарлахгүй юу?
-Ардчилсан сонгууль гэдэг ойлголт нь таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө эдлэн Монгол Улсын иргэн чөлөөтэй нэр дэвших эрхтэй байх ёстой. Нэр дэвших эрхэд Үндсэн хуульд зааснаас өөрөөр ямар нэгэн хязгаарлалт байх ёсгүй. Хоёрдугаарт, нэр дэвшсэн иргэн, хуулийн этгээд сонгогчидтойгоо саадгүй уулзах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө чөлөөтэй танилцуулах боломжоор хангагдсан байх ёстой. Гуравт иргэд саналаа нууцаар, тэгш эрхтэйгээр өгөх боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Хэний ч дарамтад оролгүйгээр саналаа чөлөөтэй өгөх эрхээр бүрэн хангагдсан байх ёстой. Дөрөвдүгээрт, дээрх эрхүүдийг хангах үүргээ төр захиргааны байгууллагууд бүрэн ухамсарлаж, хэнд ч тал засахгүйгээр нэр дэвшигч болон сонгогчдод үйлчилсэн байх ёстой.
Тавдугаарт сонгуулийн саналын дүнг маш шударга, үнэн зөвөөр тоолж гаргасан байх ёстой. Ийм таван зүйл бүрдвэл үүнийг ардчилсан сонгууль гэдэг юм.
-2020 сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихлээ. Дээрх зарчмуудад нийцэж байна гэж та харж байна уу?
-Үгүй ээ. Харамсалтай нь энэ таван зүйл манайд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тухайлбал, иргэн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаагийн нэг том нотолгоо, гэрч нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа явдал юм.
Мөн коронавирусын халдвар тархахаас сэргийлсэн онцгой дэглэм нь ардчилсан сонгууль явуулах боломжийг үгүй хийж байна. Нэр дэвшигчид сонгогч олонтой чөлөөтэй уулзах бололцоогүй боллоо. Нэг уулзалт нь гучин хүнээр хязгаарлагдаж байгаа нь сурталчилгааны хугацаанд бүх сонгогчидтой уулзах боломжийг хааж байна. Масктай, нүүрээ нуусан хүмүүс санал тоолох нь байна.
Үнэн хэрэг дээрээ Сонгуулийн Ерөнхий Хороо биш Онцгой Байдлын штаб сонгуулийн үйл явцыг удирдах боллоо гэх мэт олон асуудал энэ удаагийн сонгууль ардчилсан сонгууль биш гэдгийг харуулж байна.
-Тэгэхээр бид сонгууль шударга болно гэдэгт итгээд хэрэггүй юм байна?
-Энэ сонгууль шударга болохгүй ээ. Эхнээсээ ардчилсан сонгууль биш болсон. Ардчилсан биш сонгууль бол хэзээ ч шударга байдаггүй. Дээрээс нь коронавирусын хоригоор далимдуулаад эрх мэдэлтэнгүүд ямар ч луйвар хийх бололцоотой болчихлоо.
-Сүүлийн үед ардчиллын зарчим бүхий л салбарт алдагдах боллоо. Ялангуяа улс төрийн хүрээнд энэ асуудал нэлээд мэдрэгдэж байна. Та юу гэж бодож байна?
-Ардчилал Де Юре байхгүй болсон. Тодруулбал, ардчилал хуулиар зөвшөөрөгдөж баталгаажсан институт биш боллоо. Одоо Төрийн гурван өндөрлөг хүссэнээ гэмт хэрэгтэн болгож шоронд хийх бололцоотой боллоо, хүссэнээ сонгогдох эрхгүй болгох боломж бүрдлээ. Хүссэнээ чөлөөтэй үгээ хэлснийх нь төлөө ялладаг боллоо. Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө нь төрийн гурван өндөрлөгийн хүсэл зоригоор хязгаарлагдлаа. Дахин нэг зүйлийг хэлмээр байна. Монголд Ардчилал Де Юре байхгүй болсны нотолгоо нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдох эрхгүй болсон явдал. Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайхан гэм зэмгүй байж ялтан болсон явдал юм.
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрх баригчдын баталсан Сонгуулийн хуульд Үндсэн хуулийн зөрчилтэй олон заалт орсон байна. Наад зах нь татварын өртэй байсан ч нэр дэвших боломжгүй гэжээ. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-1930-аад оны үед феодал ангийн төлөөлөгч, нударган баячууд, хөрөнгөлөг иргэд, үндэсний үзэлтэй сэхээтнүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн хууль гаргаж байсан юм. Энэ байдал эргэн сэргэж байна. Одоо удахгүй гучин гэр бүлийн хүүхдийг сонгуульд оруулахгүй, баячуудын хүүхдийг сонгуульд оруулахгүй, эцэг эх нь ял авсан хүмүүсийн үр хүүхэд сонгуульд орохгүй гэх мэтийн хязгаарлалтууд хуульд ороход гайхахааргүй боллоо л гэж харж байна.
-Тэр дээр Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна гэсэн. Энэ сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болж байна. Энд нөгөө ардчилсан зарчим маань хэр сууж өгсөн бол?
-Юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Монголын ард түмэнд Үндсэн хуулийг Засгийн газар нь мөрдөхгүй байж болно гэдгийг харуулж байна. Уг нь хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулиар засгийн газрын гишүүд нь Их хурлын гишүүн байх ёсгүй гэж хатуу хорьсон.
Гэтэл Засгийн газар түүнийг үл тоомсорлож байна. Засгийн газар нь өөрөө Үндсэн хууль зөрччихөөд, ард түмнээсээ хууль дагаж мөрдөхийг шаардах эрхгүй. Одоо иргэд Үндсэн хуулиа биелүүлэхгүй байхад Үндсэн хуулиа биелүүлээч ээ гэж хууль хяналтын байгууллага шаардах эрхгүй.
Яагаад гэвэл Үндсэн хууль зөрчих үлгэр дуурайллыг Засгийн газар өөрөө үзүүлсэн учир. Үүгээрээ Засгийн газар өөртөө ямар аюул тарьж байгаагаа ойлгохгүй байгаа нь инээдэмтэй байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2020/05/30
Чиний шударга чинь хаана байна вэ ? тэр дөрвөн хүүхдийн амь булхай бузраас чинь боллоо. Одоо нэрээ татаад шүүх цагдаадаа оч доо хө
Зочин · 2020/05/29
Энэ хүнэнцэрт ичих айх гэх юм огт үгүй юм аа. Ёстой нэг цагаандаа гарна гэдэг нь энэ байхдаа Н.Номтойбаярыг хүн амьны хэрэгт сэжиглээд хорьж байхад амь үрэгдсэн С.Зоригийн гэрт малгайгаа мартсан энэ алуурчин хулгайчийг шоронд нь хийх хэрэгтэй ш дээ.
Davaasuren · 2020/05/29
Man mandtugai
Иргэн · 2020/05/28
Бат - үүл И. Нарантуяа хоёр нийлж 3.3 га газрыг Сахлын замаар оруулах гэж байгаад 3 сайхан хүүхдийн аминд хүрчихлээ.
Зочин · 2020/05/28
улайрсан хулгайч луйварчин,
irgen · 2020/05/28
Ene luivarchin bidnees hulgailsan munguru tarhi ugaaj bdg mun taarchee. Bushuu hergee huleged huuteige nars ruga tonil
l · 2020/05/28
shorondo hurdan yav
Зочин · 2020/05/28
энэ шунал нь дуусдаггүй хулгайч нүднээс далд орж амар тайван байлгадааггүй юм байх даа.
zochin · 2020/05/28
manai mongol shig ardchilsan oron delhii deer baihgui hvseed baugaa ardchilsan oron ruugaa zailaad ug.
Зочин · 2020/05/28
Заа за өөрөө нээг их шудрага юм шиг муу хулгайч луйварчин пизда одоо элдэв юм ярьж тархи угаах гээд гонгинохоо боль
bat · 2020/05/28
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
АН-ын жирийн гишүүн: АН гарахгүй бол болоо · 2020/05/28
Би АН-ын жирийн гишүүн. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай АН гарахгүй бол болоо. Ганцхан жишээ гэхэд АН-ын засаглалын жилүүдэд УБ-ын утаатай тэмцэнэ гэж 700 тэрбумыг халаасалсан бол МАН-ынхан утаанаас салгачихсан шүү
Зочин · 2020/05/28
Nobshiin hulgaich malgaigaa ails ochih zugtaadag lalar.Hunii adag
zochin · 2020/05/28
xentiinxen byy songo toigotoo neg ch ochij yzeegyi baij gorid
Зочин · 2020/05/28
энэ удаагийн МАНАН Элбэгдорж Баяр 2н манангаас ч хор хөнөөлтэй МАНАН байлаа
Irgen · 2020/05/28
Uul ne zuv yarij baina.enhbayriig umnuus barij baina daa.daanch odoo bat yyl ardchilaliig gutaasan luivar hiisen .