Сэрэмжлүүлэг: COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
2020/05/29
ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 өвчний талаарх мэдээллийг өгдөг билээ.
Энэ үеэр Монгол улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 болсныг мэдээллээ.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020.05.28-ны өдөр 369 хүнд шинжилгээ хийснээс 351 хүний хариуг сөрөг гарсан. 18 хүнд COVID-19 илэрлээ.
COVID-19 халдвар авсан хүмүүс нь 2020.05.28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд 19-52 нас хүмүүс байна. Халдвар авсан болох нь батлагдсан хүмүүсээс 11 нь оюутан.
Ингэснээр Монгол улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 43, одоо эмчилгээ хийлгэж байгаа 136 хүн байна. Биеийн байдлын хувьд 121 хүн хөнгөн, хүндэвтэр 15 хүн байна” гэв.
зочин · 2020/05/29
гаднаас зөөлөрлөгдөж бгаа хэдий ч дотор бдлаа аюулгүй байлгах нь чухал.гэтэл сүүлийн үeд цаг агаар дулаарч бгаатай холбоотой гадуур явах хүний тоо ихсэж тэр тусмаа маск зүүгээгүй хүний тоо олширч эсвэл зүүх нэр төдий хамр амаа ил гаргасан ялангуяа хүүхдээ дагуулсан мөртлөө хүүхдийнхээ маскыг ор төдий зүүлгэх харин өөрийнхөө маскийг болохоор сайн зүүсэн бх юм.буудал автобусанд маска авч юм идэж явах жишээтэй.маскаа хүүхэддээ зөв зүүлгэхийг сануулахад ээж нь уурлах нь нэн хачирхалтай.одоо бол маскаа зүүгээгүй хүмүүс аюултай бөмбөг шиг харагдах боллоо.тиймээс иргэн бүр маска зүүж бусдыг тайван зорчиход санаа тавина уу.