ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтойгоо хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагджээ
2020/05/31
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өчигдөр/2020.05.29/ Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтойгоо хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Энэ хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор эдгээр хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа. Хил нэвтэрсэн хоёр иргэн нь амны хаалт зүүгээгүй.
Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар нэг хүн ажиглалтад орсон" гэв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх