8500 хүний татварын буцаан олголтын мөнгө дансандаа оржээ
2014/04/09
Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлтийн материалыг энэ оны 2 дугаар сарын 15-ыг хүртэл дүүрэг, орон нутгийн татварын хэлтсүүд хүлээн авсан. Ингээд эхний ээлжийн буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 25-ыг хүртэлх хүлээн авсан матеарилуудыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжинд нийтдээ 8700 хүний материал Төрийн санд очжээ.
Үүнээс 8500 хүний татварын буцаан олголтын мөнгө өнгөрсөн 7 хоногт дансандаа орсон байна. Харин 223 хүний данс зөрсөн тул залруулга хийлгэхээр буцаалт хийгджээ. II ээлжийн буюу 1 дүгээр сарын 25-аас 2 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд дүүргүүдэд ирсэн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтын ажил үргэлжилж байгаа аж.
2014 онд урьдчилсан байдлаар 66 мянган хүн татварын хөнгөлөлтөд хамрагджээ. Энэ нь өнгөрсөн жилээсээ 16 мянган хүнээр өссөн үзүүлэлт гарсан аж. Өнгөрсөн онд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн болон иргэдийн хуулийн мэдлэг дээшилж, татвараа идэвхитэй төлдөг болсон зэрэгтэй холбоотойгоор ийнхүү өсчээ. Тиймээс татварын буцаан олголтын мөнгө төсөвлөснөөсөө хэтрэхээр байгаа тул төсөвт нэмэлт тодотгол хийх шаардлага тулгарсан байна.
Х.Даваа
Зочин · 2016/04/29
2r eeljin xze orx ym bol
Tax returns · 2015/04/24
2-р ээлжийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн мөнгө хэзээ орох вэ? Тодорхой хариу өгнө үү?
Зочин · 2015/04/11
Үлдсэн хүмүүсийн мөнгө хэзээ орох бол хаанаас лавлах уу?
Зочин · 2014/06/19
Зочин · 2014/06/19
****
Зочин · 2014/05/07
uldsen humuusiin mongo hezee oroh bol survaljlaad o*****