Нөхрөөсөө үнэхээр их залхаж бас туйлдаж байна
2020/06/04
Сайн байна уу? Бүгдэд нь энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Би 25 настай оюутан эмэгтэй. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Захиа бичих болсон гол шалтгаан юу вэ гэхээр Нөхрөөсөө үнэхээр их залхаж бас туйлдаж байна.
Бид 2 хамтдаа амьдраад 5жил болж байна. Бид 2 ер нь шал эсрэг тэсрэг хүмүүс сонголт, дуу сонсох гэх мэт дээр. Гэвч би түүндээ хайртай. Даанч сүүлийн үед хэрэлдэж муудалцах бүртээ эсэн бусаар харааж зүхдэг нь үнэндээ сэтгэлийг минь урж байна. Дараа нь муухай үг хэлсэнд уучлаарай гэх мэт уучлалт гуйдаг дахиж муухай үг хэлэхгүй гэдэг ч одоо бол үнэндээ хүсэл алга үлдсэн насаараа хайртай хүндээ эсэн бусаар хараалгаж хүүхдэдээ муухай үгс сонсгомооргүй байдаг.
Үнэхээр бодохоос ч уур минь хүрж байна. Ер нь бол жирийн үедээ байсан ч ажил төрөл нь бүтэхгүй бол хараал урсгаастай. Үнэхээр хүнд тэсвэр тэвчээр гэж байдаг бол туйлдаа хүрж байх шиг байна.Салах талаар ч бодож эхэлдэг боллоо. Өөр бусдаар бол ямар нэгэн зүйл байхгүй.Хүүхэддээ сайн, сууснаасаа хойш нэг ч удаа гарж орж байгаагүй. Юм л байвал гэр бүлдээ гэдэг. Архи тамхи хэрэглэдэггүй. Надад гар хүрдэггүй гэх мэт сайн тал бол зөндөө. Даанч муудалцахаараа энэ хараал уншдаг занг нь тэсч, тэвчиж чадахгүй юм. Би яг яах ёстой юм болоо? Надад зөвлөөд өгөөч.
1000 · 2020/06/10
Уг хүний ааш авир /удмын/ ямар вэ. Зовлон үзээгүй хүн их омголон байдаг даа. Амьдралын бэрхшээл туулж байж хүний элдэв зан дарагддаг жамтай. Зовлон бэрхшээл бага, бүх юм бэлэн болсон одоо энэ цагт хүмүүс янз янзын ааш авир гаргадаг болжээ. Хэчнээн сайхан дээд боловсролтой, ажил мэргэжилтэй, гоё царай зүстэй байгаад дотор хүн нь /удмын / хэцүү бол тэр хүн өөрөө ч засагдахгүй. Тэрийг нь зөөллөөд тэвчээд хамт байж чадна гэж байгаа бол нэг хэрэг. Үүнийг та өөрөө л шийднэ. Учир нь энэ бол таны л ганц амьдрах амьдрал шүү дээ.
Zochin · 2020/06/06
Manai naizi hohor eruuldee eldev ug helj haraana uuchilal guidgui bas arhi uuj gar hurne ger bulee ul oishoono tuuniig bodohnoo tanai nohor jaahan ogtsom uura barij chaddaguich uuchilal guidag uhamsartai sain zaluu bn.nadad ogchih manai naiz hylbarhan zalaad avah yum bn.er hunig ehner hun hatan uhaanar zalan tevchin uhaaruulna daa.
zochin · 2020/06/06
Амархан шдээ. Нэг бол тэвчих эсвэл салах.
Зочин · 2020/06/06
АХ · 2020/06/06
Хамтдаа хөдөө аялалд явбал яасан юм бэ?
Зочин · 2020/06/05
Засаад залруулаад авах гээд үзэх хэрэгтэй.
Зочин · 2020/06/04
Зочин · 2020/06/04
Та хоёр шилжилтийн наснаасаа дөнгөж гарах насандаа явж байна. Ийм насанд хүн омголон байдаг юмаа. Нас тогтоод ирэхээрээ төлөв төвшин болцгооноо...
ZOCHIN · 2020/06/04
SALVAL ULAM L DORDUULAH BIZDEE.SETGEL ZUIG N ZASUULAHGUI YU.SETGEL ZUICHID HANDAJ.
Chihevch zuu · 2020/06/04
Chihevch zuugeestee sonsohgui bhad l boloo, problem solved!
Зочин · 2020/06/04
Гэр бүл судлаач гэр бүлийн сэтгэл зүйчид байдаг болсон. Хамгийн гол нь хэн хэндээ буулт хийхгүй яваад байвал улам даамжирдаг шүү. Хоорондоо сайн ярилцаж гэр бүлийн уур амьсгалаа сайхан болгох хэрэгтэй, Чамд ч бас учир их бий байх өөрийгөө эхлээд зас
Зочин · 2020/06/04
Сайхан засаад авхад сайн л залуу шиг байна шд. Хүний өссөн төрсөн гэр бүлийн хүмүүжил чухал шүү. Аав ээж нь ямар хүмүүс байдаг ямар орчинл өссөн үэрэгийг нь сайн бодож байж шийдвэрээ гаргаарай. Залуу насандаа бас л чам шиг бардам зангаасаа болж нөхөрөөсөө салж байсан тэнэг хүүхэн одоо болтол ганц бие амьдралдаа харамсаж явдаг даа. Энэ хугацаанд олон ч эртэй учир ч байлаа. Бүтэн болсон амьдрал алга
22 · 2020/06/04
Эртхэн засахгүй бол дараа нь зоддог болвол яанаа. Ууж иддэг гарч ордог болвол яана
Зочин1 · 2020/06/04
Ганцхан асуудлаас болоод салж гүйгээд байвал яаж амьдрахав дээ.Бусад сайхан чанарыг нь бодоод засаж болно шүү дээ бүсгүй минь төгс хүн гэж хаа ч байхгүй.Эвтэй байхдаа хоорондоо сайн ярилцаж бай.Бага багаар дасна дутагдлаа засна дутуугаа нөхнө.Нөхөрт чинь чиний хэдэн зуршил таалагдахгүй байгааг чи бас мэдэхгүй л яваа.5 эмэгтэйд 1 эрэгтэй ноогддог гэсэн шүү. Чи саллаа гэхэд цаана нь магадгүй 4 эмэгтэй чамаас илүү нөхрийг чинь хүлээж аваад сайхан амьдрахад бэлэн байгаа шүү.Сайн бод бод.Амжилт хүсье.
Зочин · 2020/06/04
сал