“Монгол Ардын Нам” болон “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо” нь тус тусын төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагууд хорондын нэгдмэл сонирхлын дагуу эдлэх эрх, хүлээх үүргүүдийг сайтар зөвшилцсөний үндсэн дээр энэхүү санамж бичгийг байгуулах нэгдсэн санал сонирхлын хүрээнд “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-г төлөөлөн холбооны нарийн бичгийн дарга Ө.Гантөмөр гарын үсэг зурлаа.

- Та холбооныхоо талаар товчхон танилцуулна уу? 

Ө.Гантөмөр -Манай холбоо үүсгэн байгуулагдаад 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд залуусыг бие хамгаалах урлагаар хичээллүүлэх, дур сонирхолтой болгох, бие бялдрын болон ёс суртахууны хүмүүжил олгох, тэмцээн уралдаан зохион байгуулах оршино. Бид холимог тулааны “MGL-1 Fighting Championship” Монголын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулж байна. Манай холбооноос төрөн гарсан аваргууд дэлхийн холимог тулааны холбоодуудад тулалдаж байгаа бөгөөд Ази тивийн хамгийн том холбоо болох “One Championship”-д дэлхийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин Ж.Нарантунгалаг, 65 кг-ийн аварга З.Шинэчагтга, 70 кг-ийн аварга Ц.Амарсанаа, Америкийн Нэгдсэн Улсын “UFC” холбоонд 66 кг-ийн аварга Д.Батгэрэл саяхан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай байна.

- Санамж бичигт гарын үсэг зурснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна

- Манай холбоо байгуулагдсанаар бид холимог тулааны дэлхийн том холбоодуудад тамирчдаа гаргаж, Монгол орноо таниулж чадсан юм. Мэдээж хэрэг тэмцээн уралдаан бусад үйл ажиллагааг зохион байгуулахын тулд бүх талын дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ санамж бичиг нь “Эрүүл Монгол Хүн хөтөлбөр”-өөр дамжуулан холимог тулаан болон тулаан сонирхогч хүүхэд залууст тулааны спортыг сурталчлах хамтран ажиллах юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай холбоо болон олимпийн бусад холбоодуудтай хамтын ажиллагаагаа итэвхжүүлэх намаас дэмжих боломж олгогдож байгаа тул баяртай байна.

Баярлалаа.