ХЭРЭГ: Хүүгээ тэврээд үсэрсэн эмэгтэй ГССҮТ-д хүргэгдтэлээ амьд, өвчин намдаагч гуйж байжээ
2020/06/05
Өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18/1 дүгээр байрны зургаадугаар давхраас өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсэрч, харамсалтайгаар амь насаа алдсан тухай бид өмнө нь мэдээлж байв.
Эл хэргийн талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас “Талийгаач эмэгтэй У нь 1983 онд төрсөн, гурван сартай Т-гийн хамт өндрөөс унаж газар дээрээ нас барсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэж албан ёсоор мэдэгдсэн.
Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр талийгаач эмэгтэйг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, улмаар өөрийнхөө болон хүүгийнхээ амийг хөнөөх зорилгоор үсэрсэн байж болзошгүй, мөн үсрэхээсээ өмнө согтууруулах ундаа худалдаж авсан нь бичлэгээр нотлогдсон, сэтгэц нь хэвийн бус байсан гэх цочирдом зүйлс мэдээлсэн.
Иймд бид харамсалтайгаар хорвоог орхисон эх, үр хоёрын үхлийн шалтгаан, хэргийн нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байгаа талаар уншигчдадаа үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорин сурвалжиллаа.
Бидний эх сурвалжийн мэдээллээр эх хүүхэд хоёр өндрөөс унасны дараа ГССҮТ рүү хүргэгдэж, шаардлагатай эмчилгээг авах хүртлээ амьд байжээ.
Тухайн үйл явдал болох мөчид хэргийг газар дээрээс нь харсан гэх гэрчүүдийн мэдээллээр ч мөн бүсгүй, хүүхэд хоёр унасныхаа дараа амьд байж. Улмаар түргэн тусламжийн 103 төвийн эмч нар ирж, тэдэнд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн, ГССҮТ рүү хүргэхээр авч явсан болохыг хэлэв. Иймд бид эл явдлыг баталгаажуулах үүднээс тухайн харамсалтай үйл явдал гарах үед дуудлагаар очиж, тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчээс зарим зүйлийг тодрууллаа.
-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧЭЭС ӨВЧИН НАМДААХ ТАРИА ХИЙЖ ӨГӨХИЙГ ГУЙЖ БАЙЖЭЭ-
-Дуудлагын дагуу очиход тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?
-Дуудлага өгснөөс 5 хүрэхгүй минутын дараа манайхаас очиж ажилласан. Эх, хүүхэд хоёр өндрөөс унасан дуудлага байсан тул хойшлуулшгүйгээр түргэн хугацаанд очсон. Биднийг очиход эх нь өндрөөс унахдаа хөл, гараа хугалсан байдалтай байсан. Тэгээд биднээс өвчин намдаагч тариа хийж өгөхийг өөрөө гуйсан. Бид шаардлагатай арга хэмжээг авсан.
-Эх, хүүхэд өндрөөс унасан даруйдаа нас барсан хэмээх мэдээлэл тухайн үед цацагдаад өнгөрсөн шүү дээ.
-Бид эх болон хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, ГССҮТ-рүү хүргэсэн. Яагаад эх, хүүхэд хоёр газар дээрээ нас барсан гэх ташаа мэдээлэл гарсныг ойлгохгүй юм. Худал мэдээлэл л яваад байна даа. Тухайн эмэгтэй, хүүхэд хоёулаа амьд байсан шүү. Тэгээд ГССҮТ-д хүргэгдсэнийхээ дараа эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Мэдээж үхлийн шалтгаан, бусад нарийн зүйлсийг шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа л мэдэгдэх байх.
-ЭМЧТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙХДАА ЭРҮҮЛ УХААНТАЙ, ЯМАР НЭГ СОГТСОН ШИНЖГҮЙ БАЙСАН-
-Тухайн эмэгтэйг үсрэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн СЭМҮТ-ийн хяналтад байсан гэх мэдээлэл гараад буй. Тийм ямар нэгэн өөрчлөлт танд мэдрэгдсэн үү?
-Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй юм. Хэргийн газраас ГССҮТ хүртэл 20 орчим минут тухайн эмэгтэйтэй яриад явсан. Мэдээж энэ хугацаанд хэн ч өөрийгөө СЭМҮТ-ийн хяналтад байсан, сэтгэцийн өөрчлөлтэй гэж хэлэхгүй шүү дээ. Гаднаас нь харахад бол эрүүл ухаантай, архидан согтуурсан шинж тэмдэггүй, хэвийн харагдсан.
DAANCH DEE, mongolchuud mini. bidnees garahgui l aransin gargaj dee. · 2020/06/08
ALTAN SAIHAN AMIA YGYI HIIDEG YAMAR YHMEL NIIGEMD YHMEL HUMUUS AMIDARCH BNAA'ENE CHAG YE ENE NIIGEMIIN BUH HUND HAMAATAI, BYE BYENEEN HAIRLACHGAA HUMUUS EE.
Унаснаас эм уусан нь дээр · 2020/06/07
Бур ендер давхраас (20-с дээш) унавал дорхноо ухнэ уу гэхээс энэ тохиолдол шиг 2-н хооронд 6 давхраас унаад шууд ухэхгуй нэлээн гэмтэл аваад тарчилж хэсэг хугацааны дараа ухэх юмуу муугаар бодоход тахир дутуу болоод улдэнэ шуу дээ. Тэгснээс их хэмжээний нойрны эм ч юмуу маш их хэмжээгээр уувал гун унтаад ендереес унасан шиг тарчлахгуй тэр чигээрээ явна.
Зочин · 2020/06/07
Одоо хүний эрх энэ тэр гэж солиорохоо больж, улс орон Монгол үндэстний эрх ашиг гэж ярих ёстой болжээ.
Зочин · 2020/06/07
хятадын эрлийзүүдийн авчирсан бузар ардчиллын балаг. Золбин ардчиллыг нэн даруй устгах хэрэгтэй. Мөн архины үйлдвэрүүдийг хааж гаднаас машин нртэй төмрийн сэг оруулахыг хориглох хэрэгтэй.Хатуу бодлогоор улс орноо аварна.
bat · 2020/06/07
Хөөрхийдөө бидний амьдралын ёрөнхий төрх унаад л үхеэ гэж бодсон унасан тэсвэрлэшгүй өвдсөн тэгээд эм гуйсан тэр л шүү дээ
Зочин · 2020/06/06
үсрэх л байсан юм бол эм гуйдаг нь яаж байгаан бол
Zochin · 2020/06/06
Zovj uhsiin bishu. Gazar deeree nam bolson bol deer baijee. Huurhii amitan
ZOCHIN · 2020/06/05
ASAR IH DARAMTSHUUDEE. AMID ULDSEN N MONJIJ.UHSENIIH N HOHINO UU. TEGVEL UHEED BJDEE.