Нөхөр маань 96 оны охидтой уулзаад байна
2014/04/09
Сайн байна уу. Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би одоо 23 настай нөхөр 3 настай охиныхоо хамт амьдардаг.
Та бүхэнд өөрт тохиолдоод бгаа асуудлынхаа талаар зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгөө танилцаад 2 сарын дараа гэхэд жирэмсэн болж хүүхдээ тээсэн. Анхандаа манай нөхөр их халамжтай бсн ч намайг жирэмсэн болонгуут 7-14 хоногоор гадуур хонож архидаж охидуудтай орооцолдоно. Нөгөө охидууд нь намайг янханаар нь дуудаж их зовоодог бсн. Би ч хүүхдээ бодоод бүх л зүйлийг нь тэвчиж уучилж ирсэн. Охиноо төрөөд жилийн дараа арай гайгүй болоод би ч засарсан гэж бодоод өдийг хүртэл итгэж найдаж явсан ч тэр итгэл уучлал минь түүний хувьд юу ч биш бсныг сая л мэдлээ.
Тэр надтай чацуу 23 настай тэгтэл одоо 96 оны 3-4 охинтой унтаж хэвтээд явдагийг нь мэдэж авсан. Тэр охидууд нь намайг эгчээ эгчээ гээд л явж бдг дүүгийн минь найзуудын нз. Олж сонсохнээ манай нөхөр араас нь гүйж бүгдэнтэй нь унтсан бсн. Би одоо яах учираа олохгүй бна.
Юу хийвэл дээр вэ? Одоо надад тэрний царайг хархад ч хэцүү бна. Би нөхрийгөө нэг ч удаа араар нь тавьж үзэх нь битгий хэл бодож ч бгаагүй. Хадамдаа ч халамжтай сайн бэр гэж өөрийгөө боддог. Эцэг эх маань багад минь салж 2 гэрийн хооронд зовж өссөн болохоор охиноо өөртэйгөө адилхан болгож өсгөмөөргүй бна. Тэглээ гээд насаараа доромжлуулаад амьдарч чадахгүй хүсэхгүй бна.
Та бүхэн надад зөвлөөч. Би яавал дээр вэ?