Польш улсад суралцаж байсан Монгол оюутан гэрээслэл үлдээгээд амиа хорложээ
2020/06/09
Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсад суралцаж байсан Монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжуудын мэдээллээр тухайн оюутан тус улсын Краков хотод суралцдаг байсан гэх бөгөөд байрлаж байсан дотуур байрныхаа зургаан давхраас доош үсэрсэн аж.
Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа аж. Урьдчилсан шалгалтаар талийгаач нь 21 настай эрэгтэй бөгөөд тус улсад засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн гэрээслэлд бичигдсэнээр, тэрбээр энэ шийдвэрийг өөрөө гаргасан хэмээх агуулга бүхий зүйлсийг бичсэн аж.
Зочин · 2020/06/09
сэтгэлийн хат тэвчээр дутжээ
Зочин · 2020/06/09
poland reketuud ih bdag bas l ayultai gazarshdeee.
059 · 2020/06/09
Ug ni zasgiin gazriin tetgelegeer suraltsaj bsan bol mundag surlagatai l khuu bj dee...yagaad ve....manai Mongolchuud ug ni nash ikh setgeliin khattai khumuus sh dee...khuurkhii ger bul ni khetsuudej bgaadaa...po nar tiim muu khumuus bish sh dee...manai ger buliin khuvid mash ikh uguujee ugsun uls...kharamsaltai bna
Зочин · 2020/06/09
Монголчууд бол бүр хүний адагууд. Энэ залуу монголд байсан бол бүр эрт амиа хорлох байсан.
Цагаан уул цэцэг · 2020/06/09
Хүний газар хэцүү байжээ. . польшууд тийм ч сайн хүмүүс биш. . эвий минь дээ. . .