Бээжинд КОВИД19 бүртгэгдсэн тул дахин маскандаа шилжив
2020/06/12
Хятадын нийслэл Бээжин хотод COVID-19 шинэ тохиолдол сөрөг гарч баталгаажсан талаар тус хотын удирдлагаас пүрэв гарагт буюу 2020*06*11-ний өдөр мэдээллээ.
Халдвар илэрсэн өвчтөн нь 52 настай иргэн бөгөөд лхагва гарагт бага зэргийн халуурч байсан учир хяналтанд орж, COVID-19 -н шинжилгээний хариу нь эерэг гарснаар яаралтай тусгаарлалтанд авчээ.
Өвчтөний өгсөн мэдүүлгээр тэрбээр бага зэргийн халуурч байснаас өөр шинж тэмдэг байгаагүй бөгөөд цээжээр хөндүүрлэх, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэггүй байжээ. Үүнээс гадна хөнгөрсөн хоёр долоо хоногт Бээжин хотоос гараагүйгээс гадна, гаднаас ирсэн хүмүүстэй хавьталгүй нэгэн байжээ. Одоогоор эмнэлэгт эмчилгээний хяналтанд байгаа уг өвчтөний ойрын хоёр хавьтал болох гэр бүлийн гишүүнийг нь мөн хяналтанд авчээ.
Үүнээс гадна уг өвчтөний оршин суугаа газрын орчмын биеийн халуун хэмжих төхөөрөмжүүдийн хяналтын ажиллагааг эрчимжүүлсэн хэмээн хотын удирдах газраас Синьхуа агентлагт мэдээлжээ.
Зочин · 2020/06/12
СӨРӨГ ГЭДЭГ ЧИНЬ ХАЛДВАРГҮЙ ГЭСЭН ҮГ БИЗДЭЭ
Зочин · 2020/06/12
Sedviin utga sanaa n ymar ch avtsaldaagui bas ydaj bhad buun aldaa oilgohod berh ym Bichsen zuilee ergej hyanadaggui ymu