БЭЭЖИН. /Xinhuа/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын фермийн бүтээгдэхүүний бөөний зах, томоохон супермаркетуудад баасан гарагт нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд 46 хүний хоолойн арчдасаас “COVID-19” илэрсэн байна. 

 

“Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх алба захууд дээрх 1940 хүнээс нуклейн хүчлийн шинжилгээ авсан. Бээжингийн томоохон бөөний зах болох “Шиньфади” захаас цуглуулсан 517 сорьцын 45-ын хариу эерэг гарсан” гэж тус хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Шинхуо бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

 

Мөн Бээжингийн Хайдянь дүүргийн фермийн бүтээгдэхүүний захаас цуглуулсан сорьцуудын нэгээс халдвар илэрсэн бөгөөд уг өвчтөн “Шиньфади” захаас илэрсэн тохиолдлуудын нэгтэй ойр байсан нь тогтоогджээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан 46 хүнд халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэднийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулсан байна. 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг