С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баривчилна
2020/06/16
Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийг дарга асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.
Гэвч шүүгдэгч Д.Ганболд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан аж. Тиймээс шүүх хуралдааныг энэ сарын 18-ныг хүртэл хойшлууллаа.
Мөн шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, “ Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус арван тэрбум төгрөгийн барьцаа байршуулах арга хэмжээ болголоо.
Мөн шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт АН-аас нэр дэвшигч Да.Ганболд нарыг тун удахгүй дайчлан баривчилж, албадан саатуулах нь тодорхой болсон тухай эх сурвалж өгүүллээ.
М.Чой
сонин.мн
Зочин · 2020/06/18
ZOCHIN · 2020/06/17
SHUUHIIN SHIIDVERIIG HUNDETGEJIINE. HUULI IRGEDE TEGSH GEDEGT ITGESEER L BGAASHUU.
Зочин · 2020/06/17
20к хувьсагч нь тордорхой шүү дээ. улсын сүйрэл. монголын хэдэн жилийн төсьийн мөнгө энэ хужаагийн салтаанд ороод элс боллоо
· 2020/06/17
арьсыг нь өвчөөд ч болсон улсад учирсан хохирлыг барагдуул. ОЮУ толгойгоос авах ёстой авцаа г бүрэн гаргаж нөхүүлж төлүүл: 9 эрүү эрүүд.
зочин · 2020/06/17
Улс гэж байгаа бол байдаг газарт нь аваачиж хулгайлсан хөрөнгө мөнгийг нь хуйгаар нь улсын орлого болго үндэсээр нь таслан зогсоо.Ард түмэнийг үнэхээрийн басамжилж байна шүү.
Irgen · 2020/06/17
Syrtei ehleed tolgoi g ne ilsen ard olniig huurdag arga bizdee.avilgachid undur albatuud hereg hyleej shiitgel avsan ne hovorhon doo.harjl baihaas.shudarga shyyh bol all ert shuudeheer bailaa.
Irgen · 2020/06/17
Zuv shyydee.ulsaa hudaldsan luivarchid yallagdagchaar tatagsan baij turiin songuulid ner devsheed ard olniig doromjlon gej yu baih be.caashid in hurliin gishyydiin erh darhiig boloh herevtei
Зочин · 2020/06/16
Tegmeer de.Bayartsogt gedeg luivarching sul yavuulaad buur ner devshuuleed bgad gaihaad barshgui.
Төмөрбааатар · 2020/06/16
Барилаа хорилоо гэдэг тэгэс хийгээд л сулаад яьуулчидаг биз дэ сүр бадруулчих юм
Zochin · 2020/06/16
Hurdan barij hori.ih huraliin tanhimd harahiig ort husehgui bn.
Иргэдийн аудит · 2020/06/16
МонголынсШүүхэд Путины гар нилээд гүнзгий дүрэгдсэндэг шүү.
Иргэдийн аудит · 2020/06/16
Ер нь шүүхийнхэн сонгуулиар жаахан шоудъя, далимаар нилээд мөнгөтэй болъё гэж бодсон бололтой. Баахан хүн барьж хориод л нэг их ажил хийж байгаа дүр эсгээд л!
Иргэдийн аудит · 2020/06/16
Яана даа! Шүүхийн шийдвэрээ ойлгоогүй юм уу? Эсвэл зориуд мушигсан юм уу?
Зочин · 2020/06/16
Барьж ал
Иргэн · 2020/06/16
Гэмгүй царайлчихаад новшийн гарыг шууд
Энхтайван · 2020/06/16
Бүгдийг хорих л хэрэгтэй юун сонгууль ард түмнээ боддоггүй дуйварчид
Шүүгч · 2020/06/16
Баярцогт суух ёстой.. их хуралд бус шоронд .. тиймээ ??
Jey · 2020/06/16
Hudlaa shaaj bn... erdenebatiig..bayrtsogt ganbold nar zahialan bariulsan tgd olnii am teden ru ergehed.. oorsdigo bas bariulj bga gj jujig togloh gj bn..so guuliin sanald nolooloh gj bn
Иргэн · 2020/06/16
Энэ МАН ын хулгайчид зөвхөн АН ын харьяалалтай нөхдүүдийг л онцлоод байх юм. Тэр С.Баярыгаа яагаад хамгаалаад нуугаад байна. Хамгийн ноцтой хэрэгтэн шүүдээ.
Хаха · 2020/06/16
Хохьнээ
Tsetseg · 2020/06/16
Uneheer buruutai ni togtoogdvol huuli TEGSH UILCHILDEG gedgee haruulah tsag boljee. Engiin irgediig mori nohoi met boorloj suid boldog doo.
Otgon · 2020/06/16
Baribzilj horih heregtei
Иргэн · 2020/06/16
Нөгөө олон мянган хувьсагч юу болсон бэ