Хаан банкны ажилтны буруугаас дахин нэг хүн ял сонслоо
2020/06/18
Хаан банкны теллер алдаа гаргасны улмаас хууль мэдэхгүй хэнэггүй нэгэн ял авсан тохиолдол дахин бүртгэгдсэн байна.
2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүргийн 28 дугаар цэцэрлэгийн цалин болох 18.890.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч Хаан банкны теллер нь бүхэл бүтэн ДОЛООН орон алдаж байгууллагын бус иргэний данс рүү шилжүүлэг хийжээ. Энэхүү алдаагаа гурван өдрийн дараа мэдсэн байгаа юм. Улмаар асуудал эндээс үүсч, хэргийг ХУД-ийн цагдаагаас шалгасан байна. Улмаар иргэн Б-д Эрүүгийн хуулийн 17.5.1.-д зааснаар "Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших" гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноосон юм.
Хуулийн мэдлэггүй энгийн иргэн дансанд нь 18.890.000 төгрөг Хан-Уул дүүрэг 28 дугаар цэцэрлэг” гэсэн утгатай орж ирэхэд барьц алдсан, хэсэг мөнгийг нь үрсэн байна. Улмаар 14.729.000 төгрөгийг нь буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 4.161.000 төгрөгийг нь хэсэгчлэн төлж байгаа аж. Чухам энэ нь гэмт хэрэгтэн болох үндэслэл болсон.
Тэгвэл хэрэгт холбогдсон иргэн нь Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “АПУ” ХХК-ийн спиртийн үйлдвэрт туслах ажилтан юм байна. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцсэн аж.
Хаан банкны ажилтан нэг биш нилээн хэдэн орон андуурч шилжүүлснээр иргэн хуулийн мэдлэггүйгээсээ болж ийнхүү ял сонсож, намтартаа хар толботой болж байна. Хаан банкны зүгээс энэ мэтээр үйлчлүүлэгчээ ялтан болгохгүй байхад анхаарч, алдаа гаргахгүй байхад анхаарна уу.
Зочин · 2020/06/21
мэдрэл муутай л биш, хөдөөний золбин ма л л биш бол дансанд нь орж ирэх ёсгүй мөнгө орж ирсэн байхад үрж зарцууна гэж юу байдаг юм. Төлбөрөө барагдуулсных нь дараа СЭМҮТ-д эмчлэх хэрэгтэй.
Зочин · 2020/06/19
Гэхдээ мэдээж андуурч орсон мөнгийг өөрийн юм шиг үрнэ гэж байж болохгүй зүйл. Янз бүрийн шалтгаанаар хэн нэгэн алдаа гаргасан байхад учрыг нягтлахын оронд үрээд явж байна гэдэг тэнэг хэрэг.
bat · 2020/06/19
Ёстой тэнэг нөхөр юм аа ажилтан буруу гэхдээ заавал илэрнэ гудамжинд хэвтээгүй мөнгө шүү дээ
Зочин · 2020/06/18
Zov shiidwer bnaa ...banknii ajiltand bank ooroo hariutslaga tootsson blgu ..mongiig hereglesen hun 100n huvi buruutai teneg hun bga bish ..bas tohiroltsoj hongivchilson shiidver gargasan shuuh ch mash sain bna..ingej hergiig zov shudarga shiideed bvl shn l bna
зочин · 2020/06/18
Арын хаалгаар ажилд орсон нөхөр хүний хувийн хадгаламжийн гүйлгээг задруулсан хэрэг гарсан мэргэжлийн ёс зүй түй ч байхгүй хөгийн банк.Шудрага шалгаруулж ажилд авч бай_
Иргэн · 2020/06/18
Мөнгийг нь ашигласан нь санаатайд тооцогдоно.
Зочин · 2020/06/18
Busadin mungu gedgig medseer baij urj ashiglasan ni ter hunii buruu, tiimees huuli jurmin daguu hariutslagaa huleeh ni zui. Hariutslaga aldsan ajiltan ch bas hariutslaga huleene. Tegeel bank nadruu mungu shiljuulsen shdee, bi yaj meddgin, az ni ym gsn baidlaas handana gsn ym yu bhav
Зочин · 2020/06/18
банкны ажилтан ажилын хариуцлага алдсан буруутай болов ч бусадын юм гэдэгийг нь мэдсээр байж ашиглсан хүн бас хуулын дагуу хариуцлага хүлээнэ
Urna · 2020/06/18
Aldaatai guilgee hiisen Khaan banknii ajiltan gol buruutan ni bhad yaagaad Aldaa gargasan banknii ajiltan shuuhed ugsungui ve.Olon hunii tsalin hotsrogduulj chiregduulsen,busdiig buruutan bolgoson banknii ajiltan hohirliig tulh tohiroh hariutslagaa hulweh yostoi bmaar.