Зээ хүүгээ тээж төрүүлсэн эмэгтэй
2020/06/18
АНУ-ын Чикагод амьдардаг 29 настай Бреанна Локвуд болон Аарон нар гэр бүл болоод дөрвөн жид болжээ. Тэд өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй болох гэсэн боловч хоёр удаа бүтэлгүйтсэн байна. Хосууд хүүхэдтэй болохын тулд 73 000 ам.доллар зарцуулсан нь үр дүнд хүрээгүй аж. Тиймээс бүсгүйн ээж болох Локвуд Жулия Лавин охиныхоо тээгч эх болох саналыг хүүхдүүддээ тавьжээ. Хосууд эхэндээ эсэргүүцэж байсан ч хүлээн зөвшөөрч, үр шилжүүлэн суулгуулж, амжилттай жирэмсэлн хүү төрүүлсэн байна.