Найз охиныхоо өрөөний цонхоор гарах үедээ унаж, гэмтжээ
2020/06/23
/2020.06.23/ Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт өндрөөс унаж, гэмтсэн иргэн хүргэгдэн иржээ. Тодруулбал, тус аймгийн харьяат 16 настай эрэгтэй, орон сууцны дөрөвдүгээр давхраас даавуу унжуулан буух үеэрээ бэртэж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Шалгалтаар хохирогч тус байрны дөрөвдүгээр давхарт байрлах найз охиныхоо өрөөнөөс, эцэг эхэд нь мэдэгдэлгүйгээр гадагш гарахаар оролдох үедээ унажээ. Ийн унахдаа орцны хоёрдугаар давхрын өргөтгөл дээр унасан байна.
Гэмтсэн иргэний биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа аж. Тус хэргийг харьяаллын дагуу Дархан-Уул аймагт үргэлжлүүлэн шалгаж байна.