Сонгуулийн тухай сонирхолтой 10 баримт
2020/06/25
1. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Увс аймагтаа нэр дэвшсэн ч өвдөг шороодлоо. Түүнийг алтан тайзнаа эргэн ирэх нь гэж сонсогч фенүүд нь баярлаж байна.
2.Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат цагдан хорих 461 дүгээр ангиас ялалт байгууллаа. Зургаан нэр дэвшигч 461 дүгээр хорих ангид хоригдож байснаас тэр л ганцаараа сонгогдлоо. Сонгуулийн өдрүүдэд 461 дүгээр хорих ангийг 6 мандаттай 461 дүгээр тойрог гэж зарим нь хошигнож байлаа.
3. АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ ялалт байгуулж чадсангүй. Баянгол дүүргийг өнгөрсөн хугацаанд Эрдэнэ вангийн нутаг хэмээн цоллож, дүүргийг бүхэлд нь удирддаг хэмээдэг байв.
4. Н.Алтанхуяг, “Босоо” гэгддэг С.Ганбаатар нар улс төрийн тайзнаа их эргэн ирэлт хийлээ. Н.Алтанхуягийн хувьд бие даагчдаас ганцаараа сонгогдсон бол С.Ганбаатар “Та бидний эвсэл”-ээс ганцаараа сонгогдов. МАХН буюу “Та бидний эвсэл”-ийг ганц гишүүний даллагатай гэсэн наргиа ч гарчээ.
5. “Монгол тулгатаны зуун эрхэм”-ийн П.Анужин, “Ийгл”-ийн Б.Жаргалмаа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй 13 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
6. Сонгуулийн ирцээрээ 41-55 насныхан 77 хувьтай буюу хамгийн өндөр, 18-25 насныхан 57 хувь буюу хамгийн бага байлаа.
7. Энэ удаагийн парламент Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Бат-эрдэнэ гэсэн гурван бөхтэй.
8. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цар тахлын хөл хорионоос сонгуулийн сурталчилгаагаа лайваар хийж оролцлоо. Сонгууль бүрт шинийг санаачлагч тэрбээр эх орондоо ирснээ тэмдэглэж, халамцуу лайвдсан. Гэхдээ тэр нэр нөлөөтэй улс төрч гэдгээ баталж, 17 мянган хүний санал авсан. Өөрийн биеэр сурталчилгаагаа хийсэн бол гарах магадлал хамгийн өндөр байсан гэж зарим хүмүүс үзэж байна.
9. УИХ-д 33 шинэ гишүүн хөл тавьж байна.
10. Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан, З.Энхболд, С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү зэрэг олны танил дүрүүд энэ удаад муртарчээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/06/25
Балт · 2020/06/25
Угаадас байсан ч долоож, мөнгө өгвөл чадлаараа хуцах юм.