Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын хахууль авсан Д.Дорлигжавын хэргийг хаах санал хүргүүлжээ
2020/06/26
Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлснийг эх сурвалжууд мэдээлэв. Уг нь өнгөрсөн өвөл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорын байгууллагад хүргүүлж байсан билээ. Гэвч прокурорууд нэмж тодруулах зүйлийг шалгуулахаар АТГ-т буцаасан юм. Энэ удаа мөн л гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн сурагтай.
Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөнд нь үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Төрийн өндөр хэд хэдэн албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-ынхан удаан хугацааны турш шалгаад хэргийг хаахаар хүргүүлснийг НПГ-ын хяналтын прокурор хянаад шийдвэрээ гаргахад нь бид эргэн мэдээлэх болно.
Зочин · 2020/07/02
estoi sda ymaa yaamaarch ym huul gej baigaa muu gutaj vhmeer ymaa
arduud · 2020/06/29
Hereg haaval bosoe
arduud · 2020/06/29
sda vnen ym gej er ni bnuu. daanch chimeegvi alga boltsiim
Зочин · 2020/06/29
Арай ч үгүй байлгүй дээ .
Зочин · 2020/06/29
Арайчдээээ
Зочин · 2020/06/29
Шударга Биш бна
Зочин · 2020/06/29
400 мянган төгрөгний хэрэгтэй энгийн иргэнийг яасан их зовоож байгаа бол
Зочин · 2020/06/28
Заа шийраганаж байгаад алдчихаваа наад ногоон хулгайчыгаа. Бээжин хавыг шалгахад наадахаас чинь ч их юм гарна даа
Зочин · 2020/06/28
хахуулчин гар бна энэ ганболд одоо тэгээд төрд орж шархаа нөхөх нь ямар улаарцан хүн бэ энэнд хэн санал өгдөг пм сайндаа хамаатангууд нь л өгнө биз зайл
Зочин · 2020/06/27
ганболд мананд хахууль өгөөд хамтарч л явсан гар байна ү дээ одоо төрд бүү шарга
Зочин · 2020/06/27
Х.Баттулгыг зайлуулж оронд нь энэ шүүх АТГ,Прокурорт нүүрлэсэн хуйвалдагчдын нэг мөсөн дарах ерөнхийлөгч сонгох хэрэгтэй байна.
Зочин · 2020/06/27
Дорлигжав Эрдэнэтийн захирлаар ажиллаж байхдаа 870 сая доллар хулгайлсан хавтаст хэрэг гэнэт алга болсон энэ бол Нямдорж сайд болонгуут шүүхэд шилжсэн хэргийг буцаан татаж замхруулаад дээрхи их мөнгөнөөс хуваалцсан гэж яригддаг нь үнэн шүү
Зочин · 2020/06/27
хамар Ганболд угаасаа хорчин гар л даа
Иргэн · 2020/06/27
Ийм их хохиролтой дээрэмийн хэрэг хаагдаад байхаар хууль тэгш үйлчилж бна гэж бодох хэрэг бна уу
Зочин · 2020/06/27
Багабандийхан юу гэж Элбэгдоржийхны хэргийг шийдхэв дээ өөрсдөө цуг явах болно шинэ засаг шинэ төр гарч байж л энэ 2 мафиг дарна
Зочин · 2020/06/27
Дорлигжав моннисийн чулуунбаатартай ниилж маш олон дээрэм хийсэн
хүннү · 2020/06/27
Ер нь АТГ-ыг татан буулгах ёстой, байгуулагдсан цагаасаа л жараахай л барьдаг том акулуудыг барьж чаддаггүй барьсан ч дор нь тавьчихдаг ийм газраар яах юв. Харин энэ чиг үүргийг Поркурорын дэргэд эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаах нэгж байгуулж гүйцэтгэсэн нь дээр.
Иргэн · 2020/06/27
Хууль хяналтынхан асуудалд нэг ингэж л хандаад байгаамдаа?! Монголд ер нь шудрага ёс тогтохгүй юм байнаа?!
Зочин · 2020/06/26
энэ хүн шиг их идсэн хүн ч ховор байх . Эрдэнэтээс гэхэд л 800 мянган доллар хусаж байсан
Зочин · 2020/06/26
Хууль хуулиараа байвал дээр шүү
Зочин · 2020/06/26
АТГ ямар хачин шийдвэр гаргаавээ.Ямар чиг үүргийн байгууллага нэртэйгээ зөрчилдсөн сонин шийдвэр гаргаавээ
Зочин · 2020/06/26
haana gej bhgui shuu....
Sons' · 2020/06/26
Haaj herhebch bolohgui ee,ter dorligjab hemeeh bettegchin bol ardchilsan ner zyysen hylgaich dyy Dee,hezee hylgaich byryygyi baisan yum be?mongoliin ardyyd sereecchee.
zochin · 2020/06/26
tiim bol hamar Ganbold hun gutgesen bolj taarah ni kk
Unshigch · 2020/06/26
Ene horvoogiin adgiin shaaruud, mankuur booluud bol mongolchuud, tiim ch uchraas aluurchid hulgaichid luivarchid deeremchdiinhee bogsiig dolooj, guilgachlan amidardag
Ийм л оронд амьдарч байна. · 2020/06/26
Бид ийм л оронд амьдарч байна. Монголын шүүх бол Африкийн ямар ч оронд байхгүйгээр ялзарсан шүүх. Үнэхээр энэ ард түмэн яана даа.