цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/04/11
2014 оны 04 дүгээр сарын 12-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.