Энэ сарын 19,21-ний өдрүүдэд шуурсан хүчтэй салхи шуурга, дуу цахилгаантай, усархаг аадар борооноос үүдэн Төв аймагт томоохон гарз хохирол учирч, 78 өрх орон гэргүй болсон билээ. Энэхүү хүнд нөхцөл байдлын үед аймгийн онцгой комисс хуралдаж, нийт гарз хохирлын хэмжээг хурдан тогтоож, яаралтай арга хэмжээг авч ажилласан байна. Үүнээс гадна орон гэргүй болсон 5 өрхөд “Түшиг говь хангай” компани“ТОП СУГАЛАА” төслөөрөө дамжууланөргөө цагаан гэр бэлэглэж, байгалийн гамшигт бүх эд хөрөнгөө алдсан иргэддээ сэтгэлийн томоохон дэм өглөө.

Байгалийн давагдашгүй хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулж, эрүүл саруул, эсэн мэнд үлдсэндээ баярлаж буйиргэд хүнд үед тусламжийн гараа сунган дэмжсэн тус байгууллагын хамт олонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Дашрамд сонирхуулахад тус байгууллагын хамт олон Монголын хамгийн том шагналын сантай “Азын арван мянга” нэртэй сугалааг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, хөндлөнгийн аудиттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү Төв аймгийн 5 иргэнд итгэл найдварын гал асааж өглөө.

https://www.facebook.com/topsugalaahuudas/

https://www.topsugalaa.mn