Ц.Aнандбазарыг тангаргаа өргөөгүйд тооцох уу
2020/07/01
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж УИХ-ын гишүүд өчигдөр тангаргаа өргөлөө. Энэ удаад гишүүн тус бүр тангаргаа өргөж байгаа нь онцлог үйл явдал болсон юм. Гишүүн тус бүрээс ам, өчгийг нь авч байгаа энэ үйлдлийг иргэд, сонгогчид зөв зүйтэй гэж харж байна.
Харин тангараг өргөх явцад зарим нэг гишүүд санаатай болон санамсаргүй алдаанууд гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ илэрхийлж байна” гэсэн юм. Угтаа тэрээр илэрхийлэх бус тангараглах ёстой байлаа. Үүнээс түүнийг тангаргаа өргөөгүйд тооцож болохоор байгаа юм. Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод тангаргаа буруу өргөсөн тул дахин тангаргийг нь өргүүлж байсан удаатай. Үүнтэй адил УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг дахин тангараг өргүүлж болох юм.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхэм нийт сонгогчид, монголчуудад төрийн түшээ болсноо зарлаж, шударга үнэнчээр ажиллахаа тангарагладаг үйл явдал бол энэхүү тангараг өргөх ёслол байдаг. Гэтэл энэхүү тангараг өргөх ёслолын үеэр УИХ-ын зарим гишүүд жалга, довны үзэл гаргасан нь ч олны дургүйцлийг төрүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг итгэл хүлээлгэн сонгосон Чингэлтэй дүүргийнхэндээ баярласнаа илэрхийлж, Ж.Мөнхбат гишүүн амь нэгтэй архангайчууд хэмээн дурьдсан. Тэд ийн алдаа хийсэн учир тангаргаас өөр үг хэлэхгүй байхыг тэдэнд хуралдаан даргалагч анхааруулсан юм.
Г.ХУЛАН
Зочин · 2020/07/01
Ер нь энэ тангарга гэж юу юм? Зүгээр л нэг лоозонгоос цаашгүй юм биз дээ? Тэрийг яаж ч хэлсэн яадын. Тэр тусмаа дампуурсан монголын даржин авилгачдад. Хүссэн хүсээгүй эдгээр хүмүүс адилгачид болоод л дуусна. Авилгачин байсан нь улам төгөлдөршинө. Худлаа гэвэл одоо томилогдох засгийн бүрэлдэхүүнийг хар. Ждүчин, авилгачид шургалаад л ороод ирнэ.
davmark · 2020/07/01
Oyunchimeg,
Зочин · 2020/07/01
Тангараглаагүй учир их хурлын гишүүн биш гэсэн үг.
ккк · 2020/07/01
Дахиад уншуулах нь зүйтэй. Хэрэв дахиад алдвал санаатай үйлдэл гэж үзээд буцаагаад ацдаад гарга.
Зочин · 2020/07/01
erguu uhree end neg gishuunii tuhai bichsen bna. emnelegt uzuul.
Эргүү малууд аа Сонсоцгоо. · 2020/07/01
Намууд одооноос эхлэн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд цаг алдалгүй хүнээ тодруулж бэлдэхж эхлэх хэрэгтэй.Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгч болох бодолтой байгаа.Хүрэлсүхийг яавч ерөнхийлөгч болгож болохгүй.Энэ хүн Монгол улсын ерөнхийлөгч байхаар хүн биш. АН Алтанхуягийг, Шинэ нам Болд Батзандан гэх мэт улсуудаа одооноос сойж эхэл.Сонгуулийн ажлаа эхэл.Сонгуулийн пиараа хийхдээ өрсөлдөгчийнхөө гарал үүсэл,бизнес хийхгүй байж яаж тэрбумтан болсон,улсын өмч хөрөнгө казинодож идсэн уусан,хүчин,улаан махны хэрэгт орж явсан эсэх. төрийн албанд шахаа хийсэн эсэх,60 тэрбумынхан ЖДҮ-чидтэй хэрхэн түрийвч нэгтэй эсэх , Засгийн газрын ордны ард газар авч 7 давхар байшин бариулж зараад гадаад руу зугатсан гэж мэт холбгдолтой хэргүүдийн талаарх баримт материалыг гэрчүүдээс өндөр үнээр худалдаж авах мэтээр одооноос яаралтай эхэл.Өөр ямар нэгэн сонгуулийн соел тактик мактик огт хэрэггүй.Үр дүн огт өгөхгүй.Сонгуулиас өмнө өрсөлдөгчийнхөө бузар булайг илчил..Үүнийг хатуу ойлгож одооноос ажлаа эхэл. Хожим тархиа шаах болох вий дээ.МАН-с ерөнхийлөгч огт гаргаж болохгүй шүү.