Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүхдийн элгийг бяцартал зодсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
2020/07/01
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд бага насны хүүхдийг хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн жигшүүрт хэрэг Хэнтий аймагт гарсан талаар өмнө нь хэвлэл мэдээллээр шуугиж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг эцэслэн шийдсэн байна.
Тодруулбал, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хамтран амьдрагчийнхаа хоёр настайг хүүг хөнөөсөн Бат-эрдэний Хүлгэн гэх этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.
Шүүгдэгч Бат-эрдэний Хүлгэнд холбогдох Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дугаар зүйлд заасан, 11.6-2, 11.7-2.1, 12.1-2.7 дугаар зүйлд тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020.06.25 өдөр шийдвэрлэсэн байна.
Шүүгчдэгч Б.Хүлгэнийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу ЭХТА-ийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, урьд эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу ЭХТА-ын 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж үйлдсэн гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу ЭХТА-ын 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Хүлгэнд ЭХТА-ийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх ялыг оногдуулж, Шүүгдэгч Б.Хүлгэнд ЭХЕА-ын 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар нь хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгчдэгч Б.Хүлгэн болон түүний өмгөөлөгч нь Давж заалдах гомдол гаргах эрхтэй нээлттэй.
Хэргийг эргэн сануулахад, уг хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд ээжид нь уурласан уурандаа хоёр болон нэг настай ах дүү хоёрыг зодсон гэж мэдүүлж байжээ. Улмаар хоёр настай хүүгийн элэг нь бяцарснаас болж, амиа алдсан бол нэг настай дүү нь тус аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн юм.
Хэргийн газарт ажилласан шинжээч нарын дүгнэлтээр талийгаач хоёр настай хүүгийн элэг бяцарсны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан.
Зочин · 2020/07/07
Яасан хэцүү хүмүүс вэ!! Хуулиа чангалах хэрэгтэй хууль гууль болсон улс л ийм байдаг байх европ 1 хүүхэд 2 эмэгтэй хүн 3 муур нохой 4 эрэгтэй хүмүүсийн эрх ашиг ярьдаг шүү. Гаж юмуудийг шоронд тэжээх хэрэг байгаач юмуу тэрний оронд ядарсан хэдэн өрх айлыг харсан нь дээр байхдаа багаас нь хүмүүжилд нь анхаарах хэрэгтэй юм шиг ээ
Зочин · 2020/07/05
Ehn gej mamn yu hiijeedeg bainaa turuulsen uree tenemel zolbind aluuljil baidag hogiin huuhen yumaa ,ert arga hemjee avah yostoi bsn ..basl gostuu gichii biz p....
Зочин · 2020/07/02
Муу алуурчныг өчиггүй буудах хэрэгтэй, нийгэмд ийм хүн шааруудад багтаж амьдрах орон зай байх ёсгүй, бага насны хүүхдийг тамалж егүүтгэсэн аргыг нь алуурчинд хэрэглэж, энэ ертөнцөөс зайлуулах, муу алуурчныг ...
Эмээ · 2020/07/02
Маш сайнбайна.
bat · 2020/07/02
Элбэгдорж цаазгүй болгосон нь буруу хүн алсан этгээдийг татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь улс тэжээх бараг зарим нь дулаан хоолтой газар орохыг бодно шүү
Монгол Улсын иргэн · 2020/07/02
Энэ манай Монгол Улсын хуулинд гэр бүлээс гадуур дотно харилцаанд орвол ингэнэ тэгнэ гэсэн заалт ер нь байдаг уу?
mgl · 2020/07/01
lalariig uuriinh n elgiig bytslah heregtei
Зочин · 2020/07/01
zawhai eejii ni hurtel shiitgeech 1tei 2toi 2 huuhdtei bj yu bodj huntei suudg ynhan be estoi erguu gichi bna