Элчин сайдуудыг томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов
2014/04/11
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормаа нарыг тус тус томилуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Жакарта, Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж, 43 дугаар тогтоол гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Жакарта, Бразилиа дахь элчин сайдын яамыг нээн ажиллуулахаар боллоо. Бүгд Найрамдах Индонез Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн элчин сайдын түвшинд идэвх санаачлагатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зочин · 2014/04/12
ichmeer yumaa, yu hiisen gej iim humuus elhin said boldog bainaa?