Л.Баярсайхан: Талийгаачийн аав, ээж хүүгээ алдчихсан. Дээрээс нь эмнэлгийн төлбөрт уначихсан, шокийн байдалтай байна
2020/07/10
Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсжээ.
Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож, юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талийгаачийн ар гэрийнхэн нь эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй хүндхэн байдалд ороод байгаа талаар ярилаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Юунаас болоод дүү тань хүнд гэмтэж, ийм харамсалтай байдалд хүрчихэв ээ?
-Хүнд мэдээ сонсоод тав ч хонохгүй дахиад гашуун мэдээ сонсоно гэдэг аав, ээжид нь үнэхээр хүнд туслаа. Тиймээс би чухам юу болсныг ярих ёстой гэж бодож байна.
Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.
Зургаадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.
Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод байдаг монголчууд шоу зохион байгуулж.
Сөүл хотод амьдардаг монголчууд нэг нэгнийгээ уруу татаад “Фэйсбүүкээр монголчуудыг хүрээд ир, хэдүүлээ сайхан уулзъя. Зарим нь одоо ингээд тусгай үүргийн онгоцоор явах гэж байна. Нэг өдрийг сайхан өнгөрөөе” зэргээр уриалсан юм билээ.
Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн гадаа байдаг сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж.
Манай хүн болохоор нэг найз, хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх.
Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой.
Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон.
-Монголд байгаа ар гэрийнхэн нь ухаангүй эмнэлэгт байгааг яаж мэдэв?
-Эмнэлэгт сахиж байгаа эмэгтэй хамт явсан юм билээ. Утсаар нь ах руу нь шөнө “ийм юм болчихлоо” гээд хэл дуулгасан байсан. Бид эндээс явж чадахгүй учраас таньдаг эмэгтэй нь сахиур хийж байсан.
Бид мөнгө төгрөг хөөцөлдөж, эндээ бужигнахаас хэтрэхгүй байна. Сахиураар байгаа эмэгтэйтэй интернэтээр холбогдож, эмч нартай нь ярьж мэдээлэл авч байлаа.
Хүлээн авах дээр эмчлүүлж байгаад эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдруулах хэсэг рүү шилжиж байгаа гэдгийг нь сонсоод суухаас өөрийг хийж чадаагүй.
Ямартай ч эрчимт эмчилгээний тасагт гурав хоног байлгана, давхар давхар шинжилгээнүүд авч байгаа гэх мэт мэдээллийг авч байсан.
Зарим хариу нь сайнгүй гараад л биеийн байдал дээрдэхгүй, дордохгүй байсан л даа.
-Эмнэлэгт хүргэхэд л ухаангүй байсан гэлээ. Яг ямар гэмтэл авсан байсан бэ?
-Эмч нар тархиндаа хүнд гэмтэл авч, үхэжсэн гэсэн. Ямар ч байсан хүлээн авахад гурав хоног эмчилгээ хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.
Архаг, суурь өвчингүй, 26 настай залуу хүн юм чинь ухаан орох байх, эмчилгээ хурдан авах байх гэж хэлсэн ч эмч нар амлалт өгөөгүй.
-Дүү нь гэр бүлтэй юү?
-Талийгаач эхээс гурвуулаа. Аав, ээж нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг, хөдөөний хүмүүс.
Хүүгээ энэ жилдээ багтаад ирэх нь гээд аав, ээж нь догдлон хүлээж байлаа. Би хамаатны ах нь юм.
-Зодсон хүмүүсийн хоёр нь баригдсан гэсэн. Бусад нь яасан бол. Эмнэлэгт ар гэрээс нь байна гээд очиж уулзсан болов уу?
-Тухайн орой камерын бичлэг шалгаад тэр хүмүүсийг бараг автобусанд явж байхад нь тэнд явна, энд явна гэсээр байгаад хоёрыг нь барьсан гэсэн. Цаашаа бол би сайн мэдэхгүй байна аа.
Хоёр нь цагдаа дээр байгаа. Нэг нь “Би буруу юм хийсэн. Үнэнээ хэлэх ёстой” гээд цагдаа дээр очно гэж ярьж байсан гэсэн. Гэвч одоо холбогдоогүй л байна.
Тэр хүмүүсийг бидэнтэй холбогдоосой, өөрсдөө буруугаа хүлээгээсэй гэж хүсэж байна. Хүний нутагт монголчууд нэг нэгнээ зодож ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсмаар. Бүгд учраа хэлээд, уучлал гуйгаад, эмчилгээний төлбөр дээр нь ч тус дэм хүргээсэй.
Учир нь хөдөө аав, ээж хоёр нь хүүгээ алдчихсан, сэтгэл санааны хямралд орчихсон. Дээрээс нь талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна.
-Хэчнээн төгрөгийн төлбөр гарсан юм бол?
-Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Үлдсэн тооцоог хийгээгүй байгаа. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой.
Төлбөрийнхөө ядаж 60-70 хувийг төлж байж эмнэлгийн зүгээс дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэсэн. Үүнийг энд хэлэхэд хэцүү байна. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна.
Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тэр данс руу сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өргөж байгаа бололтой. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна.
Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаараар холбогдоорой. Хандивын данс Алтанхундага Ганзориг (төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441)
Б.НИНЖБАДАМ
ккк · 2020/07/17
Бас л нам яриастай. МАН-ын тархи нь үхэжсэн, хар амиа бодсон хувхайнууд юм даа. монгол хүн үхчихээд байна. сонгуулийн луйварчид, аминч хувиа хичээсэн, иймэрхүү юмнууд л монголыг сүйрүүлнэ дээ.
МАН · 2020/07/17
МАН-ын дархлагдсан хүн зоддог дарга нартай барьцах явдал маш их газар авч байна.
Зочин · 2020/07/14
ter zodson humuusees tulburin garguulah heregtei shude.ter humuusiin ner deer gomdol gargah heregtei
Зочин · 2020/07/13
Хүний газхрт муухай юмбэ. Нүгэл үйлдсэн зүрх амардаггүй. Нүцгэн үнэн түүнийг орхидоггүй гэж уншсан юм бна
Зочин · 2020/07/11
гүнбалай · 2020/07/11
Тэр зодсон нөхдүүдийг барьж дахиж хэзээ ч хүн зодож хөнөөхгүй болтол нь насаар нь хорь. Ийм юман дээр хүний эрх энэ тэр гэж улин хуцахаа одоо боль эс бөгөөс ардчиллын нухчин дарж ардчилагчдыг хядна.
Зочин · 2020/07/11
Хэн нь ч эхэлсэн байлаа нэгийгээ амьгүй болтол зодно гэж юу гэсэн үг вэ?. Энэ золбин ардчиллаас л болсон. Монголчуудыг ийм болохоор социализмын үед хатуу дэг журмаар барьж, тэрний хүчинд амар амгалан амьдарч байлаа. одоо хатуу дэг журмаар л аварна. Эс бөгөөс золбин эррх чөлөөндөө живж үхнэ бид.
Зочин · 2020/07/11
Ардчилсан намын үхэж далд орсон пиздануудаас төлбөрөө нэх. Энэ үхэж далд орсон ардчилал байгаагүй бол бид гадны оронд золбин нохой шиг ингэж үхэхгүй байсан.
Zochin · 2020/07/10
Er n bol taliigaach ooroo ehelsen bnalee bichleg deer.uhsen hoino n magtdag sn hun bsn gedeg zangaa mongolchuud bolih heregtei.bichlegiig n olj uzeerei.hun huzuudej duhndaa tolgoig n naagaad ih tomorj bgaad zoduulsan bnle.zodson humuusiin zov grj bgaan bish hen ehleed hen hohirogch ve gedeg n chuhal bhaa
zochin · 2020/07/10
burhan mini sonsohch yum bish humuus tuslaasai
Зочин · 2020/07/10
ум мани бадмэ хум ум мани бадмэ хум
зочин · 2020/07/10
зочин · 2020/07/10
Сайхан үрээ дүүгээ алдчихаад юу гэж төлбөр төлдөг юм.Алуурчдын эцэг эхээс нь гаргуулах хэрэгтэй
Zochin · 2020/07/10
Ter zodson gulugnuudees tulburiig n garguulaach ym l bol handiv gdg boljee ene humuus.
Зочин · 2020/07/10
хандив гж мөнгө гуйхаа боль
БОДЛЫН ХУЛГАЙЧ · 2020/07/10
ХАЙРАН ЗАЛУУ. ЕР НЬ ЭНД ТЭНД БОЛЖ БУЙ ШОУНД ОРОЛЦОХ ХЭРЭГҮЙ ШҮҮ ЗАЛУУСАА. БҮХ ЗАРДЛЫГ НЬ ЗОДСОН ЗАЛУУЧУУДААС ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ