Гурван насны морьдын уралдааныг 13-ны өдөр явуулахаар боллоо
2020/07/10
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр “Хүй долоо” худагт хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж дээрх шийдвэрийг гаргасан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр үдээс өмнө салбар хороо хуралдан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Гэвч үргэлжилсэн бороотой байгаа тул өнөөдөр хурдан морины уралдааныг явуулах боломжгүй гэж үзлээ. Тиймээс өнөөдөр болох байсан гурван насны морьдын уралдааныг цуцалж, долоодугаар сарын 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин · 2020/07/11
Хэннчбиш · 2020/07/10
Хойшид чч наадмыг 7-р сарын 11;12;13-ны өдрүүдэд 3 өдөр зохион байгуулдаг болгож өөрчлөх нь зүгээр байх 5 Хоног амрах хуультай баайхад 10--ны ажлын өдөр наадамладаг нь зөрчил биз дээ Уяач гишүүд. сайд нар л лав ажил дээрээ байхгүүй нь тодорхой Хорио цээрийн дэглэм сунгасан учир энэ жил бүсийн уралдаан наадамд зөвшөөрөл олгож болохгүй шүү шэдар сафд аа
энэрэл · 2020/07/10
байгалийн гамшиг, цар тахалтай үед бол ард түмэн түүнээс гадны хурдан морьд балчир насны амь нас аюулгүй байдал чухал иймд хойшлуулах нь
Gan uzegten · 2020/07/10
Зөв шийдвэр байна. Наадам ч үзэж байгаа хүмүүст сайхан л даа. Харин унаач хүүхдүүдийн хувьд амь нь дээсэн дөрөөн дээр байдаг. Харин энэ жилийн хувьд шинэ шадар сайд маань унаач хүүхдийн аюулгүй байдлын тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Өнөөдрийн уралдааныг цуцласан нь олон хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлсэн явдал боллоо.
зочны индэр · 2020/07/10
Зөв шүү.Энэ үед унаач хүүхдүүдийн эрүүл мэнд амь насны иухай асуудал.УОК болон шадар сайд маань түргэн шуурхай арга хэмжээ авсанд баяртай байна.
Зочиннн · 2020/07/10
Ард түмнийхээ эрүүл аюулгүй байдлын төлөө үнэхээр зөв шийдвэр гаргажээ. Содбаатар үнэхээр зөв шийдэлтэй хүн юмаа. Ажлын амжилт хүсье.
123zochin · 2020/07/10
Unaach huuhduudiin ayului baidal 1rt tul zuv shiidver gargasan. tsag aldalgui shuurhai onovchtoi shiidel gargaj bga Shadar said UOK sn bn