Оюу толгойн гэрээ буруудвал хэнд хариуцлага тооцох вэ
2013/01/16
Монголын ард түмний хувьд бараг л насан туршийн идэх хоол мэтээр нэрлэж байсан Оюу толгойн орд ихээхэн хэл ам дагуулсаар өдийг хүрлээ. Энэ талаар бүр УИХ-ын босоо гишүүн гэгдэх С.Ганбаатар болон С.Баярцогт нарын хооронд мэтгэлцээн болж, эндээс хэн нь ялагч болсныг шүүн ярилцаж байсан ч одоо нам жим боллоо.
Монголын нийгэмд хамгийн их ашиг өгөх ач тустайг нь гайхан энэ бол гайхамшигт гэрээ болсон хэмээн цоллосон Оюу толгойн гэрээ хэрэв ашиг шимээ өгөхгүй бол үүнийг хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг нь сонин л юм. Тухайн цагт гэрээг Ерөнхий сайд асан С.Баяр гардан авч, түүний даалгаварыг биелүүлэх гол хүнээр тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт шалгарсан.
Тэрээр анх гарч ирэхдээ эгэл жирийн залуугийн дүрээр улс төрд орж ирсэн эрхэм бол Д.Зоригт. Оюу толгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний Засгийн газрын ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан тэрээр энэхүү гэрээг батлахад гар бие оролцсон гол хүмүүсийн нэг.
Цагтаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын алба хашин улмаар 2009 оны нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүн болсон Зоригт Оюу толгойн гэрээнээс нэлээд ашиг хүртсэн гэх хардлага зөндөө бий. Хотын төвд жирийн нэг орон сууцад амьдарч байсан тэрээр ёстой л гэнэт баяжигчийн хүү гэдэг шиг асар хурдан томорч, үнэтэй цайтай хаус гээчид амьдарч, ээж аавыгаа ч мөн сайхан байртай болгож амжжээ.
Энэ бүхэн нь Оюу толгойн гэрээний явцад олсон ихээхэн ашиг хөрөнгө нь гэж олон хүн ярьдаг. Түүний байгуулсан гэрээ нь хувийн амьдралд нь л ашиг өгсөн бололтой. Харин юмны учир мэддэг хүмүүс монголчуудыг өрөнд оруулсан гэрээ боллоо гэж тайлбарладаг. Учир нь гэрээг байгуулснаар эхний санхүүжилт болох 250 сая ам.доллар зээл маягаар шийдэгдэж, Хүний хөгжлийн сангийн тухай хууль хэрэгжих боломжтой болсон зэргээр монголчууд биднийг өрийн дарамтад оруулж эхэлсэн.
Оюу толгойн энэ гэрээ олон талын алдагталтай болсон гэж тухайн үеийн төрийн тэргүүнүүдийг буруутгаж байгаа. Харин энэ гэрээнд гар бие оролцсон эрхэмүүд эхнээсээ гадаадын орнууд руу бултаж байгаа сурагтай. Жишээ нь Ерөнхий сайд асан С.Баяр эмчилгээ хийлгэж байгаа нэрийдлээр Америкт бүгэж байгаа бол түүний араас гэнэт баяжигч Д.Зоригт тодорчээ. 2012 оны УИХ-д бүдэрсэн түүнийг дотогшоо зантай хэмээн МАН-ын нөхөд нь тийм ч сайнаар ярьдаггүй.
Зарим нэг эх сурвалжийн ярьснаар Зоригт АНУ-д орогнол хүсэхээр эрх чөлөөний оронг зорьсон гэнэ. Хэрэв Оюу толгойн гэрээ алдагдалтай гэдэг нь тогтоогдон гэрээг гардан байгуулсан хүмүүсийг шүүхийн өмнө дуудах үед Зоригт мэтийн эрхмүүд алс холын Америкийн орноос бидэнд олдохгүй бололтой.
Түүнчлэн энэ гэрээг амиараа шахуу хамгаалаад байгаа С.Баярцогт гэх эрхэм. Энэ мэт гэрээтэй холбоотой эрхэмүүд олон байгаа ч хамгийн гол Оюу толгойн гэрээ Монголын ард түмэнд хэр үр ашгаа өгөх бол. Хэрэв энэ гэрээ үнэхээр л цаг үеэ туулаад ашиг шимээ өгч чадахгүй бол гэрээг гар бие оролцсон эрхэмүүдэд ямар хариуцлага оногдох бол ....
С.Отгонбаяр
Зочин · 2013/03/29
hen hariutslaga toootsoh ve
bayartsogtoo · 2013/03/29
_chi_uneeer_muu_hun_bna_sheee_