Улсын заан Цэдэндамбын Баярсайхан ял авлаа
2020/07/17
Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод удаж байгаа. Олон жилийн турш шалгагдсан Улсын заан Цэдэндамбын Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байсан юм. Тэрбээр анхан шатны шүүхээс 2016 онд Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан түүхтэй. Шүүхийн шатанд хуулийн цоорхойг ашиглан удаа дараа хойшлуулж, хугацаа хожсон.
Тэгвэл олон жил мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “сунжирсан” хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.07.07-ны өдөр хэлэлцсэн байна. Энэ удаад шүүхээс Улсын заан Ц.Баярсайханыг дахин гэм буруутайд тооцож, Т.Алтанцэцэгт “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж үзсэн. Гэхдээ ялыг хөнгөрүүлсэн юм.
Тодруулбал, Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл 390 сая төгрөг залилсан хэрэгт нь хуулийн дагуу 18 сая төгрөгөөр торгох ял оноосон.
Дашрамд мэдээлэхэд Улсын заан Цэдэндамбын Баярсайханы эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэг мөн л шүүх мөрдөн байцаалтын шатанд “мөнхөрч” байгаа юм.
Улсын заан Цэдэндамбын Баярсайханы гэр бүлийнхний холбогдсон хэргүүдийн талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/08/02
iimerhuu um hiij bgaa shuugch, zalilan ene ter geed buh humuus ta nar unuudurtuu bolchloo geed bayarlaj bolno oo tehdee uiliin ur bol hezee ch ta nariig zugeer unguruuhgui tiimees hund gai bolohgui baij sur
Зочин · 2020/07/21
390 iig ni toluuleed shiitgeld ni 18say ..yumiig joohon oilgohgej hicheej bailda tolgoigoo ajluul
ХЭН · 2020/07/20
УГААСАА ЗАЛИЛАН ХИЙСЭН МӨНГӨ ЗАВШСАН ХҮМҮҮС НЬ БАЯЖИЖ ХОЖООД ХОХИРСОН ХҮМҮҮС НЬ ӨЧ ТӨЧНӨӨН ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛЖ ШҮҮХДЭЭД ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР Л ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БАЙДАГ БОЛСОН БАЙНАА.18 САЯ ТӨГРӨГ ТЭР ХҮНД ЮУ ЮМ 390,0 САЯ ТӨГРӨГ ЗАВШЧИХСАН ЮМ ЧИН.ДЭЭРЭЭС НЬ АВГАЙ НЬ АЛБАН ТУШААЛЫН БӨӨН ХАЯЛГАТАЙ ХАХУУЛЬ АВААД Л ТӨЛЖ ЯДАХ ЮМ БАЙХАВДЭЭ. ЖИРИЙН АРД ИРГЭД 300 САЯ АВСАН БОЛ НАСААР НЬ ХОРИХ БАЙЛГҮЙ.ҮНЭХЭЭР ЯЛГАВАРТАЙ ЯЛЛАДАГ ШҮҮХТЭЙ БОЛОХООР ИНГЭЖ ЗАЛИЛАН ХИЙГЭЭД БАЙХААС ӨӨР ЯАХАВ ЭНЭ ДЭЭДЧҮҮЛ.С.БАЯР БОЛОХООР БАС МАН-ЫН ХҮН БОЛОХООР БАС ЯЛ ШИЙТГЭЛ АВАХГҮЙ ТҮТГЭЛЗЭЭД ЗҮГЭЭР БАЙГААД БАЙНААДАА. БУСАД НЬ ШҮҮХЭД ДУУДАГДСАНААС ӨӨР ХЭРЭГ ДЭЭР Ч ЯЛ АВААД ХОРИГДСОН БАЙХАД ИНГЭЖ ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ ХУУЛЬ АРАЙ Л БАЙМААРГҮЙ БАЙНАА.ОРОН СУУЦ БАРИУЛДАГ ЛУЙВАРЧИД ХҮМҮҮСЭЭС УРЬДЧИЛГАА АВААД БАЙР БАЙХГҮЙ ЗАЛИЛАН ХИЙГЭЭД БАЙХАД ЯАХ Ч ҮГҮЙ АРАЙ Л БИШЭЭ
ХЭН · 2020/07/20
УГААСАА ЗАЛИЛАН ХИЙСЭН МӨНГӨ ЗАВШСАН ХҮМҮҮС НЬ БАЯЖИЖ ХОЖООД ХОХИРСОН ХҮМҮҮС НЬ ӨЧ ТӨЧНӨӨН ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛЖ ШҮҮХДЭЭД ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР Л ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БАЙДАГ БОЛСОН БАЙНАА.18 САЯ ТӨГРӨГ ТЭР ХҮНД ЮУ ЮМ 390,0 САЯ ТӨГРӨГ ЗАВШЧИХСАН ЮМ ЧИН.ДЭЭРЭЭС НЬ АВГАЙ НЬ АЛБАН ТУШААЛЫН БӨӨН ХАЯЛГАТАЙ ХАХУУЛЬ АВААД Л ТӨЛЖ ЯДАХ ЮМ БАЙХАВДЭЭ. ЖИРИЙН АРД ИРГЭД 300 САЯ АВСАН БОЛ НАСААР НЬ ХОРИХ БАЙЛГҮЙ.ҮНЭХЭЭР ЯЛГАВАРТАЙ ЯЛЛАДАГ ШҮҮХТЭЙ БОЛОХООР ИНГЭЖ ЗАЛИЛАН ХИЙГЭЭД БАЙХААС ӨӨР ЯАХАВ ЭНЭ ДЭЭДЧҮҮЛ.С.БАЯР БОЛОХООР БАС МАН-ЫН ХҮН БОЛОХООР БАС ЯЛ ШИЙТГЭЛ АВАХГҮЙ ТҮТГЭЛЗЭЭД ЗҮГЭЭР БАЙГААД БАЙНААДАА. БУСАД НЬ ШҮҮХЭД ДУУДАГДСАНААС ӨӨР ХЭРЭГ ДЭЭР Ч ЯЛ АВААД ХОРИГДСОН БАЙХАД ИНГЭЖ ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ ХУУЛЬ АРАЙ Л БАЙМААРГҮЙ БАЙНАА.ОРОН СУУЦ БАРИУЛДАГ ЛУЙВАРЧИД ХҮМҮҮСЭЭС УРЬДЧИЛГАА АВААД БАЙР БАЙХГҮЙ ЗАЛИЛАН ХИЙГЭЭД БАЙХАД ЯАХ Ч ҮГҮЙ АРАЙ Л БИШЭЭ
Хариулт · 2020/07/19
Сэтгэгдэл бичсэн хүмүүс Элбэгдорж алуурчин гээд бичжээ.Эдгээр хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж ,харж үзсэн юу байна,аллага хийснийг нь нотлох баримт бий эсэхийг нягтлан шалгаач
Зочин · 2020/07/19
Иргэн · 2020/07/19
Бөхчүүд дунд иймэрхүү луйварчид олон. Хуулийн байгууллагын нөхдүүдэд мөнгийг ч харин нэгцацсан юм бишүү
иргэн · 2020/07/19
Хэтэрхий муухай шуналтай юм энэ нөхөрт 18 сая төгрөг юу юм инээд алдаад л төлчихнө
Ял завшина гэж энэ дээ · 2020/07/19
Анх 11 жил гэж байснаа 4-5 жил сунжруулж байгаад 18 сая төгрөгөөр торосон болоод өнгөрч байна. Энэ ял завшуулсан шүүгчийг харах юм сан. Мэргэжлийн хууль завхруулагч байна даа
Зочин · 2020/07/18
Нөгөө Монголчууд бидний хүндэтгэн үздэг бөхчүүд гэж бас л баахан луйварчид байх болжээ.
zochin · 2020/07/18
Ene onigoo bailgui de. 390 million zalilaad 18 million oor shiitguuleed ain.... Onigoo baihoo
Зочин · 2020/07/18
Хэрэг хийсэн л бол хэн ч байсан тохирохялаа авах ёстой
kkk · 2020/07/18
372 сая төгрөгний ашигтай ажиллажээ. Ер нь луйвар чинь ашигтай ажил юм биш үү. Төрд алба хашиж байгаа хүмүүс өөрсдөө луйвар хийхийн тулд зохиож батлуулсан хууль ажгуу. Нөгөө мэнгэтийн хийсэн ажил биш үү.
Зочин · 2020/07/18
390 сая төгрөг шуугаа л18 сая төгрөгөөр торгуулаад салдаг харин зүгээр юм биш үү
Зочин · 2020/07/18
Элбэгээ яаж хүн алсан юм харин ч цаазын ялыг үгүй хийж олон хүний өөрөөр хэлбэл олон алуурчид хүчирхийлэгч нарын амийг аварсан юм бишүү би жирийн иргэний хувьд өөр зүйл мэдэхгүй бна харин хойд төрөлдөө бол элбэгээ бурханыг хүртэл хуурч мэдэх л хүн
Ashig harj ajildgui Hun bhgui · 2020/07/17
Sain 2
ЗОЧИН · 2020/07/17
БӨХ ХҮН УЧИР ЯЛ НЬ ХҮРТЭЛ ХӨНГӨН БАЙХ УУ? ДЭЭХЭН НАМЫН ГИШҮҮН ГЭЭД ЯЛ НЬ ХӨНГӨРДӨГ БАЙСАН ШИГ ЮМ БОЛОХ НЭЭ.
bat · 2020/07/17
Хэрэг хийсэн л бол бөх байна уу хэн байна ялаа эдэл
Иргэн · 2020/07/17
Уул нь гэмт хэрэг үйлдэхээргүй буурь суурьтай сайхан бөх хүндээ!? Манайхан заримыгаа хэтэрхий дэгсдүүлэх юмдаа?!
Иргэн · 2020/07/17
Уул нь гэмт хэрэг үйлдэхээргүй буурь суурьтай сайхан бөх хүндээ!? Манайхан заримыгаа хэтэрхий дэгсдүүлэх юмдаа?!
Иргэн · 2020/07/17
Уул нь гэмт хэрэг үйлдэхээргүй буурь суурьтай сайхан бөх хүндээ!? Манайхан заримыгаа хэтэрхий дэгсдүүлэх юмдаа?!
Unshigch · 2020/07/17
Aluurchin elbegdorjiin yildsen asar olon Allaga hulgai luivar deerem tonuuliiiin gemt hergyydiin hajuud bol u ch bish baina.
Зочин · 2020/07/17
Оюундэлгэр гэж аймаар шуналтай бөгс султай балиар авгай,накат Баяраа гэж хүн шулж амьдрахын заяанд төрсөн нүгэлт муу залилагч таарсан 2 таар шуудай
Зочин · 2020/07/17
aimaar zalilagch geed bicheed bsanshdee