М.Нандин-Эрдэнэ ээлжит ялалтаа байгууллаа
2020/07/19
Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өчигдөр/2020.07.18/ Road FC холбооны ARC хоёр өдөрлөгт оролцон тус өдөрлөгийн оргил тулааныг хийлээ. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтэй хоёр дахь тулаанаа хийсэн юм. Хоёр тамирчин өмнө нь өнгөрөгч тавдугаар сарын 23-нд анхны тулаан хийж, М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулсан ч Ким Сэ-Ёны зүгээс тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү нь хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргаж, дахин тулалдах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг нь ч М.Нандин-Эрдэнэ хүлээн авч дахин тулалдах болсон. Ийнхүү хоёр тулаанчийн хоёр дахь тулаан өчигдөр явагдаж, хоёрдугаар үеийн 1:58 секундэд М.Нандин-Эрдэнэ хүнд цохилтоор өрсөлдөгчөө дахин яллаа.
М.Нандин-Эрдэнэ тулааны дараа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан "Цохиулаад нүд харанхуйлаад шувуу эргэлдээд явчихсан шүү. Эвгүй л байлаа. Нэгдүгээр үе дээр зүүн гарын дунд үе бяцраад тоглолтоо гаргаж чадсангүй, уучлаарай Монголчуудаа. Ямар ч байсан яллаа" хэмээжээ.