Өлзийт хороолол, Шувуун фабрик чиглэлийн 9,6 км замыг концессын гэрээгээр барина
2014/04/13
“Өлзийт хорооллоос – Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барина. Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Энэхүү зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжиран, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болох юм.
Тус компани нь “Өлзийт хорооллоос - Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам барих” ажлыг өрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөр 1 жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онуудад нийслэлийн төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ хийсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.