Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглогдож байгаа билээ.  Тайзнаа 14 хоног тавигдах уг бүтээлийн  хаалтын тоглолт өнөөдрөөс эхэлж байгаа юм байна.   

Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа анх тавьсан бөгөөд найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллаж, гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, жүжигчин Н.Ялалт, Т.Бархүү, “Х-Түц” продакшны уран бүтээлчид, урилгаар МУГЖ Ш.Дэлгэржаргал, МУАЖ Н.Сувд нар урилгаар тоглосон юм.    

 

Хайрын үнэ цэнэ, амьдралын  эрээн барааныг харуулах уг жүжиг энэ сарын  20-ыг дуустал гарах бөгөөд  үзэгч та ы үзэж амжаагүй бол яараарай.  

Т.Энгүүн