Стефорд Коучинг студи: Өөрийг тань өгье...
2020/07/31
Ухаантай л бол нүдний шилтэй байх ёстой гэж хэн хэлээв, том дарга гэхээрээ төрөх гэж байгаа эмэгтэй шиг гэдэстэй байж болохгүй биз дээ, ажил карьерээ хөөхөөрөө ар гэрээ мартчихна, энэ амьдралаа босгох гэж зүтгэхдээ эрүүл мэндээ алдчихна, сэтгэцийн өвчтэй хүн л сэтгэлзүйч дээр очдог гэж эндүүрнэ.
Гүй шүү, гүзээлгэнэ минь. Одоо тэгж амьдрахгүй шүү. Заримдаа 60 жил төөрөөд ч олохгүй мэдлэг, аргачлалыг амьдралын дасгалжуулагчдын тусламжтайгаар 6-хан сарын дотор бүр түүнээс ч бага хугацаанд олж авах боломж байна цаана чинь. Арай мэдэхгүй яваа юм биш биз. Зөвхөн та нартаа л гэж зориулж нэг мэдээ дуулгая.
Монголдоо анх удаа Стефорд компанийн дэргэдэх коучинг студи хувь хүний гадаад төрх, имиж бүрдүүлэлт, сэтгэлзүй, карьер төлөвлөлт, эрүүл амьдралын хэв маягийг иж бүрнээр бүрдүүлэх дасгалжуулалтын хөтөлбөрийг цогцоор нь санал болгож байна. Хэрэглэдэг технологи, гар утас тань хором минутаар шинэчлэгдэн сайжирч, өөрчлөгдөн хувирч байхад та өөртөө хамгийн сүүлд хэзээ шинэчлэлт хийсэн бэ?
Гадаад бас дотоод талаасаа. Өөртөө нэг л итгэлгүй байна уу? Өнгө төрхөө өөрчилмөөр байна уу? Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдмөөр байна уу? Өдөр тутмын амьдралдаа ээрэгдсээр ирээдүйгээ харах өнцөг нь бүдгэрсээр байна уу?
Ходоодоо хооллодог хэрнээ сэтгэлээ шим тэжээлээр дутаасаар байгаан биш биз? Амьдралын энэ олон талстаа аль болох тэнцвэржүүлэхийг хичээж байгаа ч аргаа нэг л олохгүй байвал мэргэжлийн баг танд өөрийгөө олоход тань, өөрийгөө өөрчлөхөд тань, өөрийгөө өнгөлөхөд тань чиглүүлэн туслах болно. Энэ бол Стефорд Коучинг студи.
Холбогдох утасны дугаар: 99901615, 97095050
Зочин · 2020/08/02
Энэ цаг үед яг тохирсон, маш их хэрэгтэй зүйл байна. Амжилт залуусаа
Цэцэгмаа · 2020/07/31
Зөв санаа хүн залуу хөгшин гэхгүй сэтгэл судлаачаас заавал зөвлөл гөө авч байх нь зүйтэй гэж бодож байна амжилт хүсье
Зочин · 2020/07/31
Маш нуршуу тойруу ойлгуулж ядсан ач холбогдол оновчгүй бичжээ. Иим л коуч болох уу.